Tuesday, March 6, 2012

Ижийдээ захидал бичээрэй Улсын 4-р уралдаан

Монголын үндэсний олон нийтийн телевизийн Уран бүтээлийн 2-р нэгдэлийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөр дөрөв дэхь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдаан зарлаж байна. Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уралдаан нь хорвоогийн хамгийн эрхэм хүн болох  ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг олгодгоороо үзэгч олны сэтгэлд хүрч чадсан билээ. Оролцогчдын хувьд нас хүйс заахгүй бөгөөд захидал нь 3-с илүүгүй хуудастай, гар бичмэл болон компьютерээр шивсэн аль ч хэлбэрээр оролцож болно. Материалыг 2012 оны 03-р сарын 03-ны өдрийн 17 цаг хүртэл “Улаанбаатар хот, Хувьсгалын зам- 3, МҮОНРТ-н байр, Гэрэлтэй цонх хөтөлбөр” гэсэн хаягаар авах ба МҮОНРТ байранд өөрийн биеэр авчирч өгч болно. Уралдаанд ирүүлсэн шилдэг 100 захидлаар ном гаргах бөгөөд түрүүлсэн захидал Сая төгрөгний шагналтай. Шилдэгийг шалгаруулж шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа, хүгдэтгэлийн тоглолт 2012 оны 3 сарын 5 нд 19 цагаас АСА циркт болно. Тоглолтонд Ардын жүжигчин А. Долгор, Гавьяат жүжигчин Б.Энхзул, Гавьяат жүжигчин У. Далантай, Гавьяат жүжигчин Х. Үнэнхүү, Гавьяат жүжигчин С.Батсүх, СТА Дэлгэрмөрөн, поп дива дуучин Ж. Алтанцэцэг, дуучин Г. Эрдэнэбаяр (Дэндэв), 3 Бүдүүн хамтлаг, дуучин Номин (Шуранхай) дуучин Гэрэлчулуун, дуучин Идэржавхлан зэрэг уран бүтээлчид ээжийн тухай сайхан дуунуудаа өргөхөөс гадна циркийн үзүүлбэрүүдтэй.
Мөн mn.enkhbayar@gmail.com хаягаар e-mail хэлбэрээр ирүүлж болно.

Ээжийн тухай шүлэг