Friday, August 6, 2010

Mixx.mn гэж юу вэ? хэрхэн ажилладаг вэ?

Өдөр бүр төрөл бүрийн онлайн мэдээллийн хэрэгсэл, блогууд мэндлэж байна. Эдгээр олон мэдээллийн сувгууд дээр байгаа мэдээллийг олж унших, өөрийн мэдээллээ хүнд хүргэх, түүн дотроос зөвхөн  хэрэгцээт, чухал мэдээллийг олж авах нь та бидний өмнө тулгараад байна.
Энэхүү шаардлагыг бага ч гэсэн хангах нэгэн сайтыг танилцуулж байгааг минь хүлээн авна уу.
MIXX.MN - нь бусад  төрөл бүрийн онлайн эх үүсвэр (блог, мэдээллийн сайт, видео түгээгч г.м) дээрхи хамгийн шилдэг мэдээ мэдээлэл, зураг, видеог хэрэглэгчиддээ бодитоогоор хүргэхэд зориулагдсан мэдээллийн хэрэгсэл юм. 


Өөрөөр хэлбэл:
Нийгэмд өрнөж буй онцлог үйл явдал, хамгийн сонирхолтой блог, мэдээ, мэдээллүүдийг нэг дор эмх цэгцтэй байдлаар нэгтгэж чадсан мэдээллийн нэгдмэл сан.



Mixx.mn хэрхэн ажилладаг вэ?


Сайтын A зочинд тухайн бичлэг /блог, мэдээ мэдээлэл, зураг эсвэл видео/ их таалагдсан бөгөөд түүнийгээ бусадтайгаа хуваалцмаар санагдана.

  • Mixx.mn - рүү "A" хэрэглэгч холбогдож тухайн мэдээллийн гарчиг, өөрийн тайлбартайгаар товч хэсгийг холбоно.
  • "A" гийн оруулсан мэдээлэл mixx-ийн хэрэглэгч "B" - д таалагдсан учир Mixx.mn – ны тухайн бичлэгт санад өгөх товч байдаг ба түүн дээр дарахад тухайн бичлэгийн ранк буюу  эрэмбэ нэмэгддэг. Энэ мэтчлэн хэдий олон хүнд таалагдаж санал авна тэр чинээгээр тухайн бичлэг хуудасны эхэнд гарах ба ингэснээр олон хүнд хүрэх боломжтой юм. Бичлэгүүдийг эрэмбэлэн харуулахдаа хугацааны интервалаар буюу сүүлийн 7 хоногийн топ, сар, нэг жил гэх мэтээр эрэмбэлэдэг.
  • Mixx.mn – нь хүмүүс хамгийн их хэрэглэдэг Twitter, Facebook -г дэмжиж ажилладаг ба та эдгээр системүүд дээр бүртгэлээрээ mixx-д нэгдэх боломжтой.
Зурган тайлбарыг эндээс уншина уу!


Mixx.mn нь бусад вэб сайтуудыг дэмжигч.
Магадгүй та блогчин эсвэл ямар нэгэн шинэ сайт эрхлэн гаргагч байж болох юм. Тэгвэл танд Mixx.mn туслах болно. Та сайтынхаа бичлэгийн товч хэсгийг Mixx.mn дээр холбоно. Ингэснээр таны сайт, блогруу орох хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ.

No comments:

Post a Comment