Алаг дэлхийд жаргалтай явна гэж амла
Амраг хайртдаа үнэнч байна гэж амла
Аливаа бүхэнд шудрага явна гэж амла
Амьдралын нугачаанд бүдрэхгүй гэж амла
Дэвээд нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь харж баясах юмсан
Дэргэдэх сүүдэр чинь болоосой
Дэргэдээс чинь салахгүй дагах юмсан
Хайрласан хүндээ жаргал өгөөрэй
Хүлээсэн хүндээ итгэл өгөөрэй
Уйтгарласан хүнд инээд өгөөрэй
Учирсан бол түүндээ бүхнээ зориулаарай
Нууцхан би нэг л хүнийг хүлээдэг
Нуугдаж би ганцхан хүнийг ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь хэлж зүрхлэхгүй ........ түүндээ л би хайртай
Зүрх яагаад гунигладагийг хожим би ойлгосон
Зүүд юу зөгнөдөгийг чамайг явахад мэдсэн
Нулимс гашуун гэдгийг тэр шөнө мэдэрсэн
Намайг яагаад орхисныг өөрөөсөө асууж суусан
Бодолд нууцхан агаад дурсамжтай бол
Шахагдаж гишгигдсэн хайр минь баяртай
Хайр гэж юу юм бэ?
Хар мянган удаа бодоод олсонгүй
Хариулт олдохгүй байхыг бодвол
Хий хоосон сэтгэлийн уур юм болов уу
Хар гэж бас юу вэ?
Хайртынхаа эрх чөлөөг хязгаарлах юм болов уу
Эсвэл хайрыгаа алдах вий гэсэн сэтгэлийн шаналал юм болов уу
За аль нь ч байсан яахав
Хайр, хар 2 цуг байдаг хойно
Хайртыгаа хайрлан хамтдаа урагшилцгаая
Эх сурвалж: http://w2nd.blogmn.net/
Бусад хайрын шүлэг
No comments:
Post a Comment