Friday, July 8, 2011

Монгол улсын их баяр наадам

Жил бүрийн 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд
Монгол наадмын талаар Хүннүгийн үеийн Хятад сурвалжид тэмдэглэж ирсэн байна. Эрийн гурван наадмыг төр ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм.  1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. / наадмын мэндчилгээний үгс / Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байжээ.