Friday, July 8, 2011

Монгол улсын их баяр наадам

Жил бүрийн 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд
Монгол наадмын талаар Хүннүгийн үеийн Хятад сурвалжид тэмдэглэж ирсэн байна. Эрийн гурван наадмыг төр ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм.  1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. / наадмын мэндчилгээний үгс / Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байжээ.




16-17-р зууны үед шарын шашин дэлгэрэн уул овоо тахих болсон үед Эрийн гурван наадам хийх болсон байна. Манж Чин улсын хаан 1778 оны 9 дүгээр сард наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг “Уул тахих, иргэний болон шашны баяр болгон тэмдэглэж байх”-аар тогтоосон байна. Ингээд Түшээт хан, Сэцэн хан аймаг Богдхан уулыг,  Засагт хан, Сайн ноён аймаг Отгонтэнгэр уулыг тахиж наадам хийж иржээ. 1639 онд Өвөрхангайн Ширээт цагаан нуур-т Түшээт хан Гомбодоржийн 5 настай хүү Занабазарыг Халх монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Бат-Оршил хэмээх ёслол наадам хийжээ. Энэ нь хожмоо Даншиг наадам хэмээн алдаршсан билээ. Ардын хувьсгал ялснаас хойш нэг жилийн дараа 1922 онд Буянт-Ухаад улсын чанартай наадмыг анх хийжээ. Үүнийг түүхэнд Цэргийн наадам гэж тэмдэглэсэн. Тэр цагаас хойш Ардын хувьсгалын ойн баяр наадам болгон жил бүр тэмдэглэж иржээ. 2003 оны 6 дугаар сард УИХ “Үндэсний их баяр наадмын тухай хуул”-ийг баталжээ. Эдүгээ үндэсний их баяр наадам нь улс, аймаг, нийслэл, сумын баяр наадмаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, сум болгон, аймаг болгон, хот болгон нэгэн зэрэг тэмдэглэдэгээрээ онцлог юм. Эрт үед жинхэнэ эрчүүдийн  хүч чадлаа үздэг байсан наадаан нь орчин үед үндэсний шоу наадам болтлоо өргөжин хөгжсөн юм. Улаанбаатарчууд Төв цэнгэлдэх хүрээлэн-д хоёр өдрийн турш баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр хүчит бөхчүүдийн барилдаанаас гадна эрхий мэргэн харваачдын наадаан, эрэмгий хурдан хүлэг морьдоо унасан хүүхэдтэй нь баясан харж бахдахаас гадна үндэсний хувцасны жинхэнэ өнгө алагласан гайхамшигийг  таашаан үздэг билээ. Наадмын мэндчилгээ

Бөхийн барилдаан: Монголчуудын үндэсний баяр наадмын нэгэн томоохон хэсэг нь бөхийн барилдаан юм.  Бөхийн барилдаан нь авхаалж самбаа уран мэхийг эрхэмлэдэг урлаг спортын нэг төрөл гэж хэлж болно. 512 хүчтэн цагт баригдахгүйгээр уудам талбайд барилддаг. Монголчууд эртнээс хүч чадлыг эрхэмлэж ирсэн бөгөөд монгол эрэгтэй хүүхэд болгон багаасаа барилдаж өсдөг. Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатарын төв цэнгэлдэх хүрээлэнд 100-гаас илүү жинтэй, тэгш сайхан биетэй, идэр залуу хүч бяртай монгол эрчүүдийг нэгэн доор харна гэдэг бас л нэгэн бахдал гайхамшиг юм.

Сурын харваа: Монгол цэргийн түүхийн оргил нэгэн хэсэг бол яах аргагүй нум сум юм. XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм. Чингис хааны цэргийн хамаг хүч чадал нь агт морьд байснаас гадна цэргүүдийнх нь нум сум харвах чадвар байсан гэдгийг дэлхийн судлаачид аль хэдийнээ хүлээн зөвшөөрсөн билээ. Морины давхиан дунд чөлөөтэй эргэж байгаа онож харваж чаддаг байжээ.
Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харваа нь Богд хаант засгийн үед ихэд сэргэж наадмын утга руу шилжжээ. Дунд чулуун зэвсгийн үед нум сум үүссэн гэдэг. Дохио өгөх, дайсныг айлгах зорилготой дуут нум байсан гэнэ.

Хурдан морины уралдаан: Улаанбаатарт 6 насны ангилалд дунджаар 400 морь буюу хоёр өдөрт 2400 морь уралддаг. Аймгийн төвүүдийн морин уралдааныг оролцуулаад нэгэн зэрэг 26 мянган морьд зэрэг уралддагаараа гайхалтай. Эцсийн хүчээ шавхах хүртлээ 20-30 километр уралддаг онцлогтой морин уралдаан дэлхийд хаана ч байхгүй. Уяа сойлгыг нь буруу тааруулбал 10 километр ч давхиж чадахгүй, уяа сойлго нь зөв байвал 40, 50 километр байсан ч давхиад барианд орж ирж чадах Монгол морины наадам. 100-500 морьд нэгэн зэрэг уралддаг онцлог нь гадаадын жуулчдад гайхалтай сонин санагдана. Уяачид адуун дотроосоо хурдан удамтай хүлгийг сонгон жилийн дөрвөн улиралд унаж хөнгөрүүлэн байж наадам болохоос сарын өмнөөс уяа сойлгонд жигдлэн оруулж өвс усыг нь тохируулдаг

No comments:

Post a Comment