Сайн байна уу гэж би
Захидлаа эхлэж байна
Сайхан ээждээ зориулж
Дурьдатгал бичиж сууна
Сар нар ээлжлэн
Өдөр хоног өнгөрсөөр
Саяхан мэт санагдавч
Өнгөрөн оджээ цаг хугацаа
Гурван жилийн өмнө би
Ээжтэй байсан
Гурван сарын гучин нэгэнд би
Ээжтэй байсан
Энэрэлгүй орчлон надад хатуурхахдаа
Ээжийг минь надаас аваад явчихсан
Эгэл жирийн л миний ээж
Эрх охиндоо нар байсан
Өнөөдөр би үүнийг
Өрөвдүүлэх гэж бичиж байна
Бурхан намайг
Өрөвдөөсэй гэсэн юм
Буцаагаад ээжийг минь
Өгөөсэй гэсэн юм
Нар ээсэн хаврын өдөр
Надаас ээж миньяваад өгсөн
Үерийн ус далан сэтэлж
Үхэл ээжийг минь аваад явчихсан
Амтатны дээдийг идэж
Аль сайхныг эдэлсэн ч
Ахиад ахиад гэж
Аашилж уйлагнан байдагсан би
Аргадаад л гүйдэгсэн ээж минь
Амлая би бурхан минь
Ахин ганцхан л удаа ээжтэйгээ уулзмаар байна
Үүрд үлдээгээч гэхгүй ээ
Үгээ гүйцээгээд л болоо
Явуулахгүй гэж уйлахгүй ээ
Ядаж ганцхан удаа ээжтэйгээ уулзая
Бурхнаас би залбиран гуйя
Бусдаас нь би сөгдөн гуйя
Эцэст нь би үхлээс гуйя
Эргүүлээд өгөөч надад миний ээжийг
Тэр өдөр би анх удаа
Аавынхаа уйлахыг харсан
Түүнээс хойш харин
Олон удаа үзсэн
Аавын нүднээс нулимс гарах тоолонд
Алдрайхан дүү нар минь танийг асуух бүрт
Айлын хүмүүс ирчхээд дурсамж дэлгэх үед
Элэг зүрх урагдах шиг л болдог
Эргээд ирдэг ч болоосой ээж минь гэж
Эрхгүй мөрөөддөг
Гэхдээ ээжээ би өнөөдрөөс
Эргээд шаналахгүй ээ
Гэрэлт энэ ертөнцөд
Дахиад уйлахгүй ээ
Аав дүү нарынхаа төлөө
Ажилч хичээнгүй амьдарна
Ээж тандаа би амлая
Энэ хорвоод миний зорилго бол
Энхрий жаахан дүү нараа
Элэн халих бүргэд адил
Эргэлдэн нисэх тэр өдрийг хүртэл
Эхийн сэтгэлээр хайрлаж
Эгчийн сэтгэлээр өсгөнө
Би таны үргэлжлэл
Бие сэтгэлээс чинь тасарсан болхоор
Миний ээж эгэл байсан юм
Мянга мянган сайхан ээжүүдийн нэг нь байсан юм гэж
Ам бардам гайхуулж явна
Амьтан хүнд бахархаж явна
Ээж таны хэлдэгээр
Энэ хорвоод хүн шиг амьдарч
Эгэл атлаа агуа
Монгол бүсгүй болно
Ээж минь та
Энх жаргалангын орондоо
Амар амгалан нойрс доо
Эргэж хүн болж төрөхдөө
Үр минь болж мэндлээрэй гэж
Цайны дээжээ дээжлэж
Цацлын сүүгээ өргөе
Сэтэрт энэ замбуулинд
Мөнх амьдрахгүйгээс хойш
Сэтгэл зүрхэн дотроо таныгаа
Шүтэж амьдарнаа ээжээ
Хан хорвоод би
Хандмаагын охин Отгонцэцэг гэж
Хичээж амьдарнаа ээжээ
Тандаа хязгааргүй их хайртай
Хүндэтгэн ёсолсон: Охин чинь
Эх сурвалж: .................
Шүлэг
Ээжийн тухай шүлэг
vnheer goe yumaa hvn bolgon eejdee hairtai gj heleesee bi eejdee hairtai nart horwood mini eej shig hvn bhgviee hamgyn saihan eejdee hairtai
ReplyDelete