Sunday, February 20, 2011

Дагадаг, дагуулдаг боллоо

Монголын анхны хамгийн том төрөлжсөн "Social news" болох "mixx.mn" - нь ажиллаж эхлээд нэг нас хүрэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд байнга хөгжүүлж, сайжруулж ирсэн. Энэ удаад бид "Social" төрлийн вэбүүдэд байдаг бие биетэйгээ танилцах, танилуудынхаа юу оруулж, юу хийж байгааг мэдэх боломжтой нэмэлт модулиа сайжруулан ажилгаанд оруулж байна. Анхны хувилбар дээр энэхүү модуль нь байсан ба тодорхой шалтгааны улмаас ажиллагаагүй болгосоноо энэ удаад илүү сайжруулан сэргээлээ. Ингэхдээ бидний сайн мэдэх Twiiter (Twitter гэж юу вэ?)-д байдаг "Followers, Following" - той адилхан зарчимаар ажилладаг болгосон юм. Одоогоор эдгээр 2 үг /Followers, Following, Follow, Unfollow/ - сийг орчуулаагүй хэрэглэж байгаа ба мэргэн уншигч та зөв орчуулгыг нь хэлж тус болоорой.


Бид ямар нэг байдлаар Twitter эсвэл Facebook -тэй адилхан зүйл хийж байгаа хэрэг огт бус харин:
  • Төрөл жанар нь өөр
  • Эдгээр агуу "Social network" - уудтай холбогдож, дэмжиж ажиллахыг хичээдэг.


Mixx-ийн давуу тал, ашиг тус
  • Сонирхолд  нийцүүлэх– Тухайн хүн зөвхөн өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээллүүдийг хүлээн авах боломжтой
  • Нэгдмэл  – Сүүлийн үеийн олны анхаарлын төвд байгаа үйл явдлууд мөн сонирхолтой мэдээ мэдээлэлтэй боловч төдийлөн хүнд хүрч чаддаггүй блог, вэб сайт, мэдээ мэдээллийг нэгтгэн олонд түгээх.
  • Цаг хэмнэх
  • SEO - Хайлтын систем/Google, Yahoo/ - д илэрц өндөртэй


Хэрэгцээт бичлэгүүд:



No comments:

Post a Comment