Сорил
Энэхүү сорилыг The Sunday Times сэтгүүлээс орчууллаа. Хариултаа цаасан дээр тэмдэглэж, оноогоо нэмээрэй.
1. Самоан хэлний эдгээр үгсийг сайтар ажиглаж тогтоохыг хичээ /Самоа нь Өмнөд Номхон далайд байдаг/:
toalua эр нөхөр
tamaloa эрэгтэй хүн
tamaitiiti хүүхэд
taulealea залуус
loomatua настай эмэгтэй
Та энэ даалгаврыг юу гэж бодож байна?
а/ маш хялбар бөгөөд үнэхээр сонирхолтой
б/ маш хэцүү
в/ хялбар биш; эдгээр үгс бүгд төстэй юм шиг санагдаж байна
г/ үнэхээр уйтгартай
2. Голын усанд удаан сэлсний дараа тэрээр унтаж амрахаар хэвтсэн ч booles майхны гадаа тавьсан утаанаас даажих нь бүү хэл амар заяа үзүүлсэнгүй.
Booles гэж юу вэ?
а/ зэрлэг амьтан
б/ том шумуул
в/ ямар нэг чимээ
г/ мэдэхгүй
3. Хэн нэгэн гадаад хүн танаас Монголоор муухан газар асуугаад таныг зааж өгөхөд ойлгохгүй бол та яах вэ?
а/ дахиж чангаар хэлнэ
б/ уур тань хүрч яваад өгнө
в/ зураг зурж үзүүлнэ
г/ таны мэдэх ямар нэг гадаад хэлээр ярьдаг эсэхийг лавлана
4. Нэгэн гадаад хэлэнд:
ek kum chuchu- галт тэрэг ирж явна
ek namas chuchu- галт тэрэг бол маш том
nek kum niva chuchu- галт тэрэг ирэхгүй байна
ek chuchu- энэ бол галт тэрэг
Тэгвэл энэ хэлээр “Энэ бол галт тэрэг биш” гэхийг юу гэх вэ?
а/ nek chuchu niva
б/ ek niva chuchu
в/ nek niva chuchu
г/ мэдэхгүй
5. Та хэдэн хэлээр мэндэлж чадах вэ?
6. Дарга чинь таныг дуудаад огт мэдэхгүй хэл сургахаар 6 сарын курст явуулахаар болсноо хэлбэл та яах вэ?
а/ ажлаасаа гарч, өөр ажил хайна
б/ буруу хүнийг сонгожээ гэж хэлнэ
в/ бага зэрэг санаа зовох боловч чадна гэдэгтээ итгэнэ
г/ хурдан л яваха юмсан гэж хүснэ
7. Та гадаад хэл сурахаар дамжаанд ажлынхаа хажуугаар долоо хоногт хоёрхон цагийн хичээлд суудаг бол хичээлийн бус цагаар биеэ дааж хэлээ сайжруулахын тулд юу хийх тухайгаа жагсааж бич.
8. Та төрөлх хэлээрээ амаар болон бичгээр өөрийгөө хэрхэн сайн илэрхийлж чаддаг вэ?
а/ Хэлэх гэснээ маш оновчтой үгээр илэрхийлж чаддаг
б/ Мэдэхгүй байна
в/ Нөхцөл байдлаас шалтгаална
г/ Заримдаа хүмүүс миний юу яриад байгааг ойлгохгүй байна гэдэг
9. Хамгийн сүүлд хэзээ ном уншсан бэ? /ямар ч хэл дээр байж болно/
а/ өчигдөр
б/ Би санахгүй байна
в/ өнгөрсөн долоо хоногт
г/ өнгөрсөн сард
10. Танд
а/ хоёр хэлний толь бичиг бий юу? /Жишээ нь: Англи-монгол/
б/ нэг хэлний тайлбар толь бий юу? /Жишээ нь: Англи-англи/
в/ дээрх хоёр толь бичиг хоёулаа бий юу?
г/ ямар ч толь бичиг байхгүй юу?
11. Доорх өгөдсөн үгсийг сайтар анхааралтай уншаад, дараа нь харахгүйгээр цаасан дээр бичээрэй.
дэгээ сүм таних тансаг хурдлах
болгоомжтой алдаа заримдаа санаашрангуй
зангилаа багваахай бүдүүлэг
12. Нэг минутанд байцааг яаж яаж болохыг бич. /идэх, болгохоос гадна/
13. Нэг минутанд Эскимо хэлийг судлах нь ямар ямар ач холбогдолтой байж болохыг бич.
14. Доорх өгүүлбэрийг уншаад орхигдсон зайнд тохирох үгийг сонго.
Нцгдржжрдгцг бл Мнглнлонгын утгзхилзхохлын үндслгчн нгблээжээ. Трр Бгнурут ядтйжй грт _____.
а/ тржээ
б/ төржээ
в/ зржбрх
г/ мэдэхгүй
15. Тухайн сурч буй хэлээр ярьдаг орны ёс заншил, соёл, үндэсний онцлог, амьдралын хэв маягийн талаар судлах талаар юу гэж боддог вэ?
а/ Энэ бүгд надад огт хамаагүй. Хэлийг нь сурах нь л хамгийн чухал.
б/ Бага зэрэг сонирхдог
в/ Тухайн хэлээр ярьдаг ард түмний тухай бүхнийг олж мэдэхийг маш их сонирхон судалдаг.
16. Эдгээр үгс Самоан хэлэнд ямар утгатай болохыг санаж байна уу?
loomatua tamaitiiti tamaloa taulealea toalua
17. Та эрэгтэй юу, эмэгтэй юу?
ХАРИУ
1. а: 10 оноо б: 4 в: 8 г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ямар ч үгийг хялбархан гэж үзэн, хэцүү харагдаж байна гээд үг цээжлэхээ хэзээ ч хойш нь тавьдаггүй.
2. а: 5 б: 10 в: 0 г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн үгийн утгыг хам сэдвээс ургуулан бодож, таах чадвар өндөртэй байдаг.
3. а: 0 б: 0 в: 10 г: 8
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ямар ч нөхцөл байдалд харилцаж чаддаг байх хэрэгтэй.
4. а: 2 б: 2 в: 10 г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ямар ч гадаад хэлний бүтэц, зохион байгуулалтыг сайтар ажиглан, тухайн хэлний ерөнхий зүй тогтол, онцлогийг хурдан олж хардаг. /Энэ хэлэнд бүх үгүйсгэсэн өгүүлбэрүүд “nek” гэдэг үгээр эхэлж, харин “chuchu”гэдэг үгээр бүх өгүүлбэр төгссөн байна./
5. Хэл болгонд 2 оноо /хамгийн дээд оноо 10/
Энэ асуулт нь таныг хэл болон харилцаанд хэр сонирхолтой вэ гэдгийг харуулах зорилготой байсан.
6. а: 0 б: 3 в: 7 г: 10
Шинэ нөхцөл байдлаас айх нь маш муу шинж тэмдэг.
7. Гадаад хэл сайн эзэмшсэн хүн бие даан сурахад их ач холбогдол өгдөг. Тиймээс бичсэн зүйл бүрдээ 2 оноо өгөөрэй. /Жишээбэл: машин жолоодож байхдаа кассет сонсох, телевизээр тухайн хэл дээр кино үзэх гэх мэт/ Хамгийн дээд оноо 10.
8. а: 4 б: 0 в: 10 г: 7
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ер нь хэлээ хэрхэн ашигладаг тухайгаа их боддог.
9. а: 10 б: 0 в: 5 г: 2
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ном их уншдаг. Учир нь ном унших бол үгийн баялгаа нэмэгдүүлэх хамгийн сайн арга байдаг.
10. а: 5 б: 8 в: 10 г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн бүх төрлийн толь, сурах бичигтэй байж, түүнийгээ байнга ашигладаг.
11. 5-аас доош бол 0 оноо. 6-8 үг бичсэн бол 5 оноо. 8-аас дээш бол 10 оноо. Энэ даалгавар таны богино хугацааны санах ойг шалгах зорилготой байсан. Ихэнх хүмүүс дээрх үгсээс 5- 6 үг л тогтоодог.
12. Шинэ санаа болгонд 1 оноо. Хамгийн дээд оноо 10.
Хүмүүс танил бус орчинд орох дургүй байдгаас ямар нэг шинэ зүйлд их тааламжгүй ханддаг нь гадаад хэл сайн сурахад нь их саад болдог.
13. Шинэ санаа болгонд 2 оноо. /Хамгийн дээд оноо 10/. Урам зориг, хүсэл эрмэлзлэл, сэдэл нь хэл сурах хамгийн хүчин зүйл болдог.
14. а: 10 б: 2 в: 7 г: 0
Энэ асуулт нь сайн мэдэхгүй хэл хараад таны эрсдэл гаргах чадварыг шалгах зорилготой.
15. а: 0 б: 5 в: 10
Ямар ч хэлийг тухайн ард түмний соёлоос салангид авч үзэх аргагүй бөгөөд гадаад хэл сайн эзэмшсэн гэсэн хүн бүх л бололцоогоо дайчлан тухайн үндэсний ёс заншил, уламжлал, соёлоос суралцахыг мэрийдэг.
16. Утгыг нь зөв санасан үг болгонд 2 оноо. Таны ой тогтоолтыг шалгах зорилготой.
17. Эмэгтэйчүүд 10 оноо. Ерөнхийдөө хэл сурахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү авъяастай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг.
ОНООНЫ ТАЙЛБАР
0-30 Та өөрийгөө хэл сурах ямар ч авъяасгүй, оролдоод ч нэмэргүй гэж үнэхээр
итгүүлжээ. Бууж өгч болохгүй, үзээд алд!
30-70 Танд гадаад хэл сурах нь хэцүү юм шиг байна. Магадгүй сургуульд байхдаа хэлний
хичээлд сонирхолгүй болох шалтгаантай байсан байх. Дэлхийн ихэнх хүмүүс ядаж хоёр хэлээр, олонх 4-5 хэл эзэмшсэн байдаг гээд бод л доо та ч гсэн юугаар дутах билээ?
70-100 Таныг хэл сурах гоц авъяастай гэж хэлэхгүй ч, чадна даа гэж боддог үнэхээр чаддаг хүн юм. Хэл суръя гэсэн чин хүсэл эрмэлзэл дээрээ системтэй сургалтанд хамрагдаж, бага зэргийн дадлага нэмчихвэл танд чадахгүй мэдэхгүй зүйл гарахгүй.
100-140 Та аль хэдийнэ нэгээс хоёр хэл гадаад хэл эзэмшчихсэн бөгөөд өөр хэл сурах нь таны хувьд огт хэцүү биш ажээ. Харин ахиц гарахгүй байгаа юм шиг санагдах үед бүү битгий бууж өгөөрэй. Бага зэргийн өөртөө итгэх итгэл, төвлөрсөн дадлага байхад ямар ч хэлийг сурах нь гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх болно.
140-170 Та бол хэлний гайхалтай авъяастай хүн юм. Хэл сурах нь танд аз жаргал, баяр
баясгалан авчирдаг бөгөөд та хэлийг амралтаараа гадаад орон лүү явах гэж бус харин өөр нэг шинэ хэл сурах шалтаг танд олгодог учраас л та гадаадад зорчих үнэхээр дуртай байдаг.
Лондон дахь Биркберкийн Коллежийн Доктор Паул Меарагийн боловсруулсан сорилыг хялбаршуулан орчууллаа.
Эх сурвалж: http://www.doctorganaa.com/

No comments:
Post a Comment