Галт тэрэг таван хором зогсоод хөдлөхөд
Ганц чемодантай бүсгүй буудал дээр торойн үлдэх шиг
Гаргаж боломжгүй гуниг зүрхэн тушаа тээглэж
Гандсан улаан алчуур намрын салхинд дэрвэнэ
Төмөр зам алсын алс зурайж одоод
Түчигнэн тачигнах аяны харгуйд хүмүүс уусаад
Жирэлзэн өнгөрөх үзэгдэл юмсыг дурсаж явахад
Жинхэнэ хайр дэргэд байдаггүй ойлгоод...
Өртөөн дээр тоссон андын минь царайд
Өнөөх гал халуун хүсэл нь үгүй болоод
Өөр хүнтэй уулзсан мэт уйтгартай санагдахад...
Дохиогоо хангинуулах галт тэрэгний хойноос
Худалдаж авсан тасалбараа шидчихээд
Түрүүхэн харсан нөгөө бүсгүйтэй хамт үлдээд
Хуучин сандлын ганцаардлыг хуваалцаж...
Ярих юмаа олж ядан мунгинаж суухсан
Яг л арван долоотой үеийн шигээ....
шүлэг
No comments:
Post a Comment