Би энэ захидлын хариуг ирээсэй гэж хvсэхгvй байна. Тэгэх тусмаа ажлын тухай чамайг дахин бvv дурсаасай гэж гуйя. Магадгvй чи энэ захиаг хvлээж аваад надаас уучлал гуйхаар санагдах ч юм билvv. Магадгvй чамд би ухаантай, эсхvл бvр тэнэг ч юм шиг бодогдож болно. Ямар ч байлаа гэсэн чиний амнаас тэр тухай дахин сонсохыг л би хvсэхгvй байна. Чамд энэ бvхэн минь тун арчаагvй бєгєєд бvсгvй хvний аргаа барсан гуйлт юмуу, эсхvл єєрийгєє эрхэмлэн ємгєєлєх гэсэн арга саам шиг л санагдаж болно. Ямраар ч санагдлаа гэсэн намайг уучлах хэрэггvй. Бvсгvй хvн гэхэд миний энэ бичиж байгаа бvхэн хатуу хариг болж таашаал энхрийллийн vнэр амт алдсан байж болно. Эрхэм нєхєр минь vvнийхээ тєлєє чамаас биш гэргийгээс чинь уучлал гуйхад би бэлэн байхсан.
«Нэг vйлдвэрийн ерєнхий инженер болно гэдэг чиний амьдралд яагаад муугаар нєлєєлєх юм бэ. Чамд сайн сайхан амьдаръя, ажиллая гэсэн хvсэл тэмvvлэл, авьяас чадал бvх юм бий. Гэтэл чи тэр зорилгоос мэдсээр байж ухрах гэж vv».
Чамаас би ийм vг дуулна гэж даанч санасангvй. Намайг мєн ч их єрєвдєж дээ. Чамайг би єрєвч зєєлєн сэтгэлтэйг мэдэх боловч ажил тєрлийн хувьд ийм ялдам бодол санаатай болсныг чинь мэдээгvй явжээ. Мэдсэнсэн бол энэ тухай юу гэж дурсах вэ. Чиний бичсэнийг єєр хvн vзлээ гэхэд намайг, vгний єє эрсэн юун ч их номчирхуу амьтан бэ л гэнэ. Энэ ч аргагvй. Аль нэг савтай юмыг тэмтэрч vзчихээд тааж хэлэх амаргvй л байдаг сан.
«Дэлгэрмаа, чи яагаад энэ ажилаас татгалзсаныхаа учрыг над тодорхой бєгєєд яаралтай бичээрэй. Би ойлгоогvй байж ч болох юм». Хэрэв чамайг ингэж бичээгvйсэн бол би энэ захиаг бичихгvй байсан. «Яаралтай» гэж онцлон бичсэн чинь надад тийм ч аятайхан сонсдохгvй байна. Миний тєлєє ингэтлээ донсолсон сэтгэл чинь тийм ч их халуун дотно санагдсангvй. Нэгэнт би тэр ажлаас татгалзсан болохоор чиний энэ шаналал чинь талаар болж л vлдэх нь дээ. Одоо яая гэх вэ. Харин чи «тодорхой» гэсэн ганц vгэнд чинь л хариу бичиж байгааг минь чи ойлгоорой.
Ерєнхий инженер мєдхєн солигдоно. Энэ хvн хэний ємнє ч худлаа ярьж, хэнийг хууран мэхлэхээс буцахаа байжээ. Чи, тvрvvчийн захианаас энэ мєрийг минь уншаад ийм хvнийг тийм удирдах єндєр тушаалд ажиллуулж байдаг яачихсан дарга нар вэ гэж бараг тэр єдєржингєє бухимдан зовсон байж ч магадгvй. Нэг єдєр чамайгаа тэгж зовоход чинь бvтэн жил зовсон гэдгээ би нуухгvй. Yvнийг уншаад чи vхээнц дорой арчаагvй амьтан гэж одоо намайг хэлбэл чинь би маргахгvй ээ. Хvн амиа бодоод ирэхийн vед хєєрхийлєлтэй болдогийг биеэрээ, бvр зvрх сэтгэлээрээ гашуунаар мэдэрсэн минь нэг хvнд хэрэг болж мэднэ. Би залхууралгvй, гэмшиж ухаарсныхаа хvчээр энэ тухай бичиж, чиний сэтгэлийг бага ч гэсэн тайтгаруулах гэсэн юм.
Би дээд сургууль дєнгєж тєгсvvтээ энэ vйлдвэрт ирсэн гэдгийг чи андахгvй. Юу хийж эхэллээ, цахилгааны засварчин. Чи vvнийг сайн мэднэ. Гайхаж ч байсан, дээд сургууль тєгссєн инженерийн мэргэжилтэй, тэгээд бvсгvй хvнийг энэ vйлдвэр ингэж ч хатуухан гараар хvлээж авах гэж дээ гэж чи халаглаж байсан удаа бий. Над ч гэсэн заримдаа тэгж санагддаг байлаа. Хэрэв ганцхан намайг ингэж хvлээж авсан бол чи бидний зєв байхсан. Харин Адъяа л цахилгааны инженерээр шууд томилогдсон нь миний хувьд ичгvvртэй мэт байлаа. Хамт сургууль тєгсєєд, хамт нэг vйлдвэрийн нэг цехэд хуваарилагдсан хэрнээ тvvний захирамжинд ийнхvv гэнэт орсондоо хэд хоног сэтгэл тавгvй байлаа. Эхний vед ажиллаж болмооргvй шиг санагдаад єєр vйлдвэрт цэвэрлэгч ч хийсэн яахав гэж бодож байв. Тэр vед би, энэ тухайгаа чамд ер яриагvй. Ярих ч аргагvй байлаа. Одоо ч гэсэн хэлэхэд ухаангvй хэрэг мэт боловч бага ч гэсэн юмны учрыг олохын тулд vнэнийг ярилцахаас єєр зам алга гэдгийг чи хvлээн зєвшєєрнє бизээ.
Адъяа дээд сургуулиа хутганы ирэн дээр тєгссєнийг би мэднэ. Диплом хамгаалах vедээ цахилгааны задгай хэлхээний зураг дээр гvйдлийг буруу зааж байсан хvн єнєєдєр vйлдвэрийн цахилгааны инженер, тэгээд бvр удирдах хvн болчихсонд л би гайхширч байлаа. Магадгvй тэвдэж сандарсандаа тэгж байсан байж болно. Гэлээ ч…
Хэрэв чиний бие муудсаныг олж сонсоогvйсэн бол миний диплом хvмvvсийн хvсдэг тэр єнгєтэй байж ч болох юм. Гэвч би сайн тєгссєн. Ганц удаа намайг уучлахыг хvсэж байна. Чи ингэж бичсэнийг минь энэ удаа уужим сайн сэтгэлээр цагаатган бодож vзээрэй дээ. Энэ бол хувь заяаныхаа эндлийг єєрєєсєє зайлуулах гэсэн хэрэг огт бишээ. Харин ч би тэр нэг шалгалтанд тааруу дvн єгчихсєнийгєє чамд улам ихээр ойртож байгаагаар мэдэрч, сэтгэлдээ чамайг хичнээн ихээр vгvйлж байснаа одоо нэхэн бодоход амьдралын минь хамгийн сайхан vеийн нэг шиг санагдаж байна. Чамайг энэ тухай сонсохыг хvсвэл дараа чамд ярьж єгєхєєсєє ч татгалзахгvй.
Харин одоо Адъяа бид хоёр юу болсон нь чамд сонин байлгvй дээ. Автомат тохируулагч бvхий олон машинтай энэ vйлдвэрт Адъяа шиг мэдлэгтэй хvн амьдрахад бэрх болохыг би сайн мэдэж байлаа. Тэгэх тусмаа над ч гэсэн энд ажиллахад тvvнээс хvнд болохыг би битvvдээ ойлгож байлаа. Yнэнийг хэлэхэд ад би атаархсангvй, засварчин болсондоо л гутраагvй юм. Цахилгааны засварчин арваад хvн байлаа. Тэдний хамгийн ахмад нь Балдан гэж жар гасан нэг євгєн. Хамгийн залуу нь надаас гурав дvv нэг намхан хархvv, бусад нь хижээл насны хvмvvс. Тэд шинэ инженертэй болсондоо баярлаж байгаа гэж жигтэйхэн.
За охин минь, чи инженер болчих нь энэ vv. Аль нутгийнх вэ дээ гэж Балдан гуай анх удаа надтай ам нээсэн юм. Чухам «охин минь» гэсэн энэ хvний єег дотноор єгvvлсэн vгэнд л би баригдаж хэд хоноогvй бол єєр vйлдвэрт саналаа єгєєд явчих байв. Зарим нь ажилдаа дарагдсан шинжтэй тэвдэж бухимдсан, заримдаа алгуур наазгай мэт эвшээлгэж суниасан, эсхvл vг ч солих завгvй засвартаа улайрсан энэ хvмvvсийн дунд нэг мэдэхэд гурван сар болчихжээ. Санасан бvхэн єєрєєр эргэсний учрыг олоход бэрх юм. Бид хоёр ч энэ хvмvvсийн дунд нэр нvvрээ барж хєгєє тарина гэж бодоод тvргэн шиг єєр тийшээ шилжих нь зєв гэж бодож байв. Мэдээж хэрэг, элдвээр буруу шаардлага тавьж дургvйг минь хvргэнэ. Ингээд л маргаан гарч, мэдэх мэдэхгvйдээ хvрэхийн vед бид гэдэг ажилчдын дунд ямар хvн болж таарах вэ. Гурав хонохын ч арга алга гэж бодсон чинь даанч богинджээ. Адъяагийн нэг удаа л эвгvй vг хэлснийг тооцохгvй бол бидний дунд чанга ярилцах ч хэрэг гарсангvй. Адъяа засварчдаас зайдуухан явж тєвєгтэйхэн гэмтэл гарвал намайг vзэхийг гуйна. Би ч дуртай vзнэ. Тэгээд нэг єдєр Адъяа засварчдын дунд ирээд:
Манай Дэлгэрмаа ч цахилгааныхаа хувьд надаас хавьгvй дээр. Би яахав ганц хоёр томьёо л илvv бодож мэднэ гэж шуудхан хэлчихэв. «Томьёо илvv мэднэ гэнэ ээ» гэж бодогдсон боловч мэргэжлийн хувьд vнэнээ хэлсэнд нь баярлахдаа
Надад Адъяагаас илvv юм байхгvй шvv. Тэр ч байтугай над Балдан гуайгаас асуух юм гарч байна гэж яаран хэллээ. Бидний яриа засварчдад дотно санагджээ.
Ийм инженерvvдтэй улс чинь зvтгээд байхаас єєр яах билээ гэж тэдний нэг нь хэлэхэд Адъяа «баярлалаа» гээд толгой дохион мэхэсхийв.
Энэ ярианаас хойш тєдий ч удсангvй. Адъяа гэж хэн болох нь над мэдэгдлээ. Механик цехийнхэн улирлын ажлын гvйцэтгэлийг дvгнэсэн товч vг хэллээ. Олон vг нуршаагvй боловч хэлсэн бvхэн нь худал гээч. Юу болох нь энэ вэ. Yvнийг тэр vед надаас єєр хэн ч мэдээгvй дээ. Хэн нэг нь намайг сайн ажигласан бол миний улайсан нvvрийг хараад улан цайм хэнэггvй ярьж буй Адъяагийн vгэнд эргэлзэх л байсан. Хєєрхий, хэн ч тvvнийг анзаарсангvй. Yгэнд нь итгэж битvvдээ талархсан хvмvvсийг л би харж суулаа. Энэ vед би гэгч хэн гэдгээ vзvvлж тvvнийг суумагц л босож ний нуугvй хэлмээр санагдана. Гэвч чадсангvй. Ай нєхєр минь, хvн гэдэг нэр тєрд ямар их дуртай амьтан бэ. Тооцоогоор vзэхэд цахилгаан хэмнэлттэй нь тодорхой байвч vнэндээ хэмнээгvй учрыг хэлчихэд тун амархан. Цехvvдийн доторхи хvч ихтэй хэд хэдэн сэнсний хєдєлгvvр дараа дараагаар эвдрэхэд бид засварын цехэд аваачиж єгсєн юм. Гэтэл засах сэлбэг байгаагvй учир арга тасрахдаа бэлэн байгаа жижиг хєдєлгvvрvvдийг оронд нь авчирч тавиад туршиж vзсэн хэрэг л дээ. Хєдєлгvvрvvд хvч багатай ч гэсэн сэнснvvд хэвийн ажиллагаанд орж тэгээд л цахилгаан бага хэрэглэсэн нь тэр. Гэтэл Адъяа энэ сорилтыг, хэмнэхийн тулд шинэ санаачилга гаргасан гээд машинуудын цахилгаан багтаамжийн зайн хуваарийг шинэчилсэн гэж ярьсан юм. Нэгэнт ийнхvv хэлчихсэн болохоор хэргийг задалж орхивол засварчдын урам нь хугарч ажлаа vнэлж vзсэнгvйд тооцож бас ч намайг атаархсандаа нэгнийхээ мууг vзлээ гэж санах ч хvн гарч магадгvй байв. Ингээд л би амиа бодоод vлдчих нь тэр дээ. Адъяа ч шинэ санаачилга гаргаж, ажилд шуурхай хандсан нэр олоод сар ч хvрээгvй байтал єєр цехийн дарга болж удсан ч vгvй vйлдвэрийн ерєнхий инженер болчихсон юм даа. Бидний гол нэг дутагдал маань хэн ч гэсэн хийх ёстойгоо хийлгvй заншчихсанд л байна шvv. Сандал уначихсан хэвтэж байхад босгоод тавьчихсан хvн шинэ санаа сэдэж, ажил хийсэн нэр авч байна. Бид ч тэр, ажилчид ч тэр ялгаа алга. Найз минь, харамсах юм гэвэл энэ л болоод байна.
Намайг чи бvсгvй хvн болохоор одоо л хамаг юмаа дэлгэж бие биенийхээ нvгэл хилэнцээ уудлах нь гэж битгий бодоорой. Чамайг санаж мєрєєдєж, сэтгэлдээ хий хоосон хvсэн хvлээж, тvvгээрээ єєрийнхєє зvрхийг тэжээн баярлаж, єєртєє гомдож, бас дахин сэтгэл тэнийж явснаа би нуухыг хvсэхгvй. Одоо чамд vvнийгээ хэлэх эрхтэй гэж би бодож байна.
Тэгээд яалаа. Аа тийм. Адъяа бид хоёр зэрэг шахуу дэвшиж дээ. Би тvvний оронд цахилгааны инженер болчихлоо. Ажил их. Хаанаасаа гараад байгаа эх нь vл мэдэгдэнэ. Бухимдах, ширvvн vг хэлэх бишгvй гарна. Адъяа яагаад тэгж эв дvйгий нь олоод байсан юм бол. Нэг єдєр гvйцэтгэх цехийн дарга над дээр ирлээ.
- Дамжлага бvрэн биш байдаг, яавал дээр вэ Дэлгэрмаа, уг нь та нартай холбоотой нэг ажил ч дарагдаад бараг хагас жил болж байна гэж миний янзыг vзэх гэсэн мэт тэр хvн vгээ зєєн байж хэлэв.
- Та Адъяаг байхад хэлсэн vv?
- Хэлсээн
- Яаралгvй баттай сайн бодож vзье. Одоохондоо би нэг зvйл vйлдвэртээ нэвтрvvлэх санаатай оролдоод... гэсэн.
Yнэндээ тэр Адъяад оролдсон юм огт байгаагvй л дээ. Бид зогссон дамжлагыг шалгаж vзвэл гадаадаас сэлбэгээ авдаг машин байлаа. Машины дулаан тохируулагч нь шатжээ. Сэлбэг нь Англиас ирсэн боловч хvчдэл нь тохирохгvй байж. Тэгээд л уг тохируулагч агуулахын буланд хэдэн сар тоосонд булаастай хэвтчихсэн байв. Yзвэл хvчдэлийг нь тохируулж болох байлаа. Хийц нь нарийн боловч бидний мэдэх жирийн л юм. Энэ тохируулагчаас болж би тэр удаа vхтлээ ичиж билээ. Чухамдаа vvнээс хойш Адъяагаас болж шvv. Хvчдэл бууруулах трансформатор хийх гэж бvтэн долоо хоног боллоо. Шатсан трансформаторын гол олж ороомгийг тооцоолон ороогоод хэд хэд шалгасны дараа тохируулагч ч хэвэндээ ажиллаж эхэллээ. Гэтэл нэг єдєр ерєнхий инженер биднийг цуглуулж цехнийнхний ємнє намайг магтаж гарлаа. Бараг техникийн шинэ нээлт хийсэн юм шиг ярихад нь би нvvр хийх газраа олж ядахдаа:
- Нєхєдєє. Адъяа намайг сайн таньдаг болохоор надаар зvгээр л тоглож байна. Энэ трансформаторы чинь Балдан гуай бид хоёр хийсэн юм шvv. Yнэндээ Балдан гуай л хийсэн юм гэж хэлэхэд:
- Тэгж ярихгvй. Бид шинэ санаачилгын комисст илтгэнэ. Чи ч єргєдлєє бич. Шагналы нь олгоно уу гэж бичихээ мартав гэж албархуугаар хэлээд гараад явчихдаг байна.
Миний уур хvрсэн гэж. Даанч, хvнээр ингэж тоглох гэж байх уу. Инженерийн хувьд хийх ёстой юмаа хийж байхад ингэж зориуд дэвэргэсэн нь намайг доромжилсон хэрэг байлаа. Гэвч тvvний ийнхvv сvр бадруулан ярьсан нь єєрийнхєє урдах гэмийг булах гэсэн арга байсныг би хожим нь мэдсэн юм.
Адъяаг харахад нуруу чацархаг, зvс царай тэгш, инээх нь аялангуй, ер тvvнээс єєлєх юм vгvй, хэн ч харсан нvдэнд дулаахан залуу. Гэвч тvvний алхах гишгэх бvр нь илбэдэх мэт хуурмаг байгааг мэдэх тусам ажил хийх сонирхол минь улам багасгах шиг болно. Ийм хvнийг дэвшvvлж байдаг дарга нарыг бодохоос л тэд бvгдээрээ Адъяатай адил хvмvvс шиг бодогдож юунд ч энд ирлээ дээ гэж санагдах vе ч гарна.
Хэрэв манай Балдан гуай шагнуулаагvй бол, гvйцэтгэх цехийн нэг машин эвдрээгvй бол би энэ vйлдвэрээс явчихсан байж мэдэх юм. Намайг амралтаар яваад иртэл єнгєрсєн сарын vйлдвэрийн тєлєвлєгєє 10 шахам хувиар давсан сайхан мэдээ vvдэнд хадаастай харагдаж, манай цехийнхэн ч сайшаал магтаалын vг сонсож зарим нь ч бvр шагнал авсан байлаа. Цахилгаанчдаас Балдан гуай маань шагнал хvртсэн дуулдлаа. Би энэ хvнийг хайрлаж «а» vсэг ч уншиж мэдэхгvй мєртлєє цахилгаанчны энэ мэргэжлийг гайхамшигтай эзэмшсэний нь учрыг олох гээд чадаагvй юм даа. Гэмтлийг зургаар хараад ер мэдэхгvй. Зvгээр л тээстрээ «цахилгаан хэмжигч бага» бариад гарахаараа надаас тvргэн олчихно. Яарч сандарсан vед Балдан гуай л аминд орно. Тэвдэхээрээ хамрын нь хєлс бурзайна. Тэр vед нь юу ч асуугаад нэмэргvй дуулах ч vгvй, дууллаа гэхэд хариу хэлэхгvй. Нєгєє гэмтлээ олох гээд олсон бол засах гээд хэдэн цагаар ч сууж мэднэ. Гэм нь жаахан гєжvvд. Санаандаа таараагvй юманд хуруугаа ч хєдєлгєх дургvй. Харин энэ удаа нэг л хачин юм болжээ. Балдан гуайг шагнуулсныг мэдээд баяр хvргэх гэж зориуд уулзсан минь санаандгvй юмтай тулгарчихлаа.
- Балдан гуай, танд баяр хvргэе. Та л манайхаас шагнуулсан байна гээд гар барих гэтэл
- Yгvй хvvхээ.. Дэлгэрмаа... Аан би ч шагнуулсандаа.. гэснээ гараа дуртай дургvй єглєє. Би эхлээд гайхсанаа тэр дороо л хєгшний нь биеийг асуучихлаа. Балдан гуай ч
- Манай хєгшин сайн шvv. Харин уржигдар орой халуун саваа хагалчихсан. Тэгээд... гээд тvгдэрсхийснээ... хvvхээ чамтай би нэг уулзъя гэв.
Балдан гуай хувцасны шvvгээнээсээ цаасанд боодолтой зvйл аваад єрєєнд минь орж ирээд хоёулханаа байсанд их л аминчлан
- За инженер минь би ч буруу юм хийгээд л шагнуулчих шиг боллоо доо гээд боодолтойгоо задлахад халуун сав, нэг зурагт номын хамт байв. Би гайхсандаа
- Юу ... гэснээ яамай даа халуун саваар шагнаа юу. Та хагалчихсан гээ биз. Одоо vvнийгээ аваачаад єгчих гэв.
- Харин дээ хvvхээ. Би єчигдєр аваачих гээд л бас л болж єгєхгvй оргиод
- Яагаад
- Ерєнхий инженер маань хоёр машины автомат салгуулаад цахилгааны нь машинтай шууд холбуулчихсан шvv дээ. Одоо ч хєєрхий дvнгэнээд л байна. Энэ зєв юм бол ч муу Балдан гуай нь энэ халуун саваа гэртээ аваачнаа. Хvvхээ, Чи л хэлж єг, би чамайг хvлээгээд л сууж байна. Эндээ гэхэд нэг л буруу юм шиг санагдах юм.
- Та тэр холбосны тєлєє шагналаа гэж бодоод байгаа юм бол, таныг би тvvний бурууг мэдсэний чинь тєлєє энэ зvйлээр чинь шагначихаж болно биз дээ.
Энэ ярианы дараа би шууд ерєнхий инженерийн єрєє рvv гvйхээрээ очлоо. Орох гэтэл яг ємнєєс минь Адъяа гарч ирснээ намайг хараад сонирхсон шинжтэй vг ч дуугарахгvй зогсчихов.
- Та чинь яаж байнаа
- Аа, яаж байна? Таныг харахад би зогсож байгаа биз
- Тийм байна. Тvр зогсчихоод, тогтонги ус шиг ялзарч..
- Хн.. єрєєнд ор л доо , та
- Та хэд хэдэн машины автомат..
- Аа тэр vv. Тэр яах вэ. автоматын зарим нарийн сэлбэг алга. Тvvний чинь хvлээвэл тєлєвлєгєє..
- Мэдэж байна. Энэ сард техникийн бvрэн ашиглалтаас тєлєвлєгєє биеллээ гэж та яриа биз дээ.
- Би таныг бvсгvй хvний чинь хувьд хvндэлж vзээд энэ ялыг чи єєртєє авъя.
- Машин эвдэрвэл та єєрєє машин болох уу?
- Би толгойгоороо хариуцна
- Танд хариуцлаганд дэнчин тавих юм бий гэж vv?
Ингэж хэлчихээд цехийн машинуудыг шалган vзээд шууд холболтыг тасалж зогсоогоод хэзээ ч сэлбэг ирсэн цагт машиныг ёсоор нь ажиллуулмаар санагдав. Гэвч би тасалж чадсангvй. Шууд холболтыг тасдахад утас биш єєрийгєє л энэ машинаас, энэ vйлдвэрээс, энэ хvмvvсээс тастан хаячих гэж байгаа юм шиг бодогдоод, хэрэв тастлаа гэхэд энэ ажилчин, энэ хvмvvсийн бодол санааг мєн л тастаж, ажиллаж хєдєлж тvvндээ хvсэл бодлоо єгсєн хvмvvсийн эсрэг ганцаараа зогсож, тэднийг хvндэтгэн vзээгvй юм шиг санагдаад ирэхийн vед єєрийгєє хий зэмлээд, эрх нь байдагсан бол бvх удирдлагыг солиод Балдан гуайгаар дарга тавьчихмаар ч бодол санаа урган ирнэ. Жаахан юм балгад халамцаад ирэхийн vедээ:
Инженерээ, би чинь хорь шахам жил энэ vйлдвэрийн судсыг барилаав шvv. Энэ vйлдвэр ч минийхийг барилаа. Хэн хэндээ єлзийгєє єгєєд бид хоёр чинь нэг судастай болчихлоо шvv дээ, хvvхээ гэж Балдан гуай vе vе ярина. «Нэг судастай» гэдэг энэ vгийг одоо л би эргэцvvлэн бодож сууна. Ажилчин хvн машин техниктэйгээ нэг судастай болохгvй бол ажлын тухай яриад ч хэрэггvй юмаа. Ийм суутал засварын цехийн нэг ажилчин орж ирvvтээ:
- Та нэг машин vзээч. Ерєнхий инженерийг явж байхаар нь vзvvлтэл би цахилгааных биш автотехникийн инженер гээд хавьтуулсангvй, хачин юм даа гэж хэлчихээд гараад явчихлаа.
Адъяа яагаад ийм vг хэлдэг байна. Мэдэхгvйдээ бантаад амь нь тэнцэхдээ ийм vг хэлсэн нь миний хувьд ил байсан юм. Гэхдээ энэ чинь намайг, энэ vйлдвэрийн бvх ажилчдыг шууд басамжлан тохуурхсан хэрэг юм. Цахилгаангvйгээр автотехникийн тухай ярина гэдэг инээдэмтэй, тэгээд ч бvр ичгvvр сонжуураа алдаж улаан цаймдаа гарсных. Ийм ч ерєнхий инженер байх гэж. Энэ чинь vсгээ мэдэхгvй байж уншина гэсэн хэрэг. Эсхvл ус уусаар байгаад цангаж vхлээ л гэсэн vг юм.
Энэ хэрэг над гэнэт нэгэн бодол тєрvvлсэн учир би хэнтэй ч зєвлєлгvй шууд vйлдвэрийн дарга дээр орж Адъяагийн тухай мэддэг бvхнээ урсгаж гарлаа. «Адъяа ямар ч буруу байхгvй, бид бvр онцолбол би гэдэг хvн энэ хvний хамаг алдааг мэдсээр байсан хэрнээ хэлж засалгvй байсаар ийм байдалд хvргэчихлээ. Тvvнд буруугий нь хэлээгvй маань амьдралаа, vйлдвэрээ ажилчдаа хууран мэхлэхэд хvргэж байна. Би буруу бодож байжээ. Би алджээ. Над л хамаг буруу байна».
Маргааш нь vйлдвэрчний хорооны дарга намайг дуудлаа. Тэр тун залуу, гэлээ ч ажилсаг чамбай хvн дээ.

Адъяагийн тухай дууллаа. Чи асуудлыг тун зоригтой шударга тавьсан байна гэж намайг талархан хэлэхэд над нэгэн бодол зурсхийн орж ирлээ.
Yнэн юмыг vнэнээр нь хэлэхэд зоригтой хvн болчихдог нь аймшигтай байлаа. Сэтгэлд нэгэн яруу найрагчийн шvлэг эргэлдэж, vнэнээ ярихын тулд ихээхэн зориг зvрх гаргаж байсан ямар ч янзын хvмvvс байж вэ дээ гэж хойч vе маань гайхах байх даа гэсэн санаа нь бууж ирлээ. Би vvнийг хэлмээр байтал тэр хvн єєрєє ч тэр зуураа бодоод олчих шиг санагдсан учир олон юм ярьсангvй.
Хожим хэдэн сарын дараа намайг дуудсан хvн намын vvрийн дарга байлаа. Жирийн юм ярьж эхэллээ. Гэр орон, ах дvv, таньдаг нєхєд. Тэгж байснаа:
- Єєрийг чинь бид ерєнхий инженерээр ажиллуулах бодолтой байгаа юм. Yvнийг юу гэж vзэж байна гэлээ. Би тулгамдсандаа шууд хариулж амжилгvй, амьсгаа аваад:
- Би их баярлаж байна. Намайг хариуцлагатай ажилд итгэж ажиллуулах гэсэнд. Гэхдээ энэ итгэл зєвхєн ганц таных ч байсан би энэ ажлыг хийж дийлэхгvй гэв. Бид бие биеэ vе vе харж хэсэг зуур дуугvй суутал:
- Тиймээ, итгэл... Зарим хvмvvс олны энэ итгэлийг ганцхан єєртєє л зориулах гэж оролддог юм. Бид залуус та нарт итгэдэг. Итгэхгvй бол энэ vйлдвэр, улс орон маань ч дэвжиж дээшлэхгvй. Та бид хоёр ч энэ тухай энэ єрєєнд ингээд яриад сууж байхгvй шvv дээ. Адъяа бол та бидний итгэлийг тvрийвчиндээ хийчихсэн байна. Тvvний хэлсэн бvхэнд бид итгэж байсаан. Энд хяналт шалгалт суларсан тал бий боловч бас учир бий. Ийм хvмvvс байдгийг бид бас мэднэ. Гэхдээ би итгэсээр л байх болно гэж намын vvрийн дарга хэлээд «єєртэй чинь дахин уулзана» гэлээ.
Итгэл. Энэ vг огцом богино сонсдоод зvрхний минь цохилттой хэм нэг бол сэтгэлийн гvнд аянга мэт нижигнэн байгааг одоо би мэдэрч байна. Би чамайг хvсэн хvлээдэг байсан боловч итгэдэггvй байж дээ. Чи ч бас над итгэсэнгvй. Чамд би «хайртай» гэж хэзээд ч хэлээгvй. Чи тэр vгийг хэлээд байсныг би мэднэ. Гэвч чи над итгэсэн бол ганц л харцнаас минь энэ vгийг олж болох байсан. Магадгvй би энэ vгийг хэлж чадаагvй байж ч болох юм.
Эрхэм найз минь. Чамд энэ захидлыг яаралтай явуулах гэтэл бидэнд хvнд зовлон тохиолдож саатсан болохыг хэлмээр байна. Балдан гуай маань бараг гэнэт л биднийг орхин одлоо.
- Дэлгэрмаа, хvvхээ чи.. ерєнхий инженер болчихвол муу Балдан гуайгаа мартчих байх даа гэж гомдонгуй атлаа єрєвдєм сулханаар єгvvлэв. Яриандаа болоод тамирдаж байгаагий нь би мэдээд:
- Би ерєнхий инженер болохгvй. Тэгэхээр таныг мартахгvй дээ. Тэгээд ч хvн мартчихдаг хvнийг дэвшvvлж болдог юмуу гэснээ орны нь урдуур унжсан хєгжлийн vзvvрийг єргєж засуутаа. Та хэвтвэл зvгээргvй юу гэлээ.
Балдан гуай ядарсан нь илт байлаа. Духанд нь хєлс чийгтэй дааварлаж, бие барьснаас зvvн гарын хуруунууд нь vлмэдэг чичирхийлж, санчигны судас нь хvчтэй тvргэнээр лугшин гvрвэлзэж байгааг харахад ямар нэг амьтан амь нь тэмцэн цовхчиж байх мэт. Євгєн чичирхийлж байгаа зvvн гараа барьж базлан:
- Би ч бvр зєнєчихєє юv дээ. Яалаа гэж чи намайг мартах вэ, тэр vнэн шvv гэснээ хоолойгоо засаад ямар даргатай байхаа бид чинь мэднэ шvv хvvхээ. Муу Балдан гай нь дор хаяад л ерєнхий инженерээр ямар хvнийг тохоон томилохоо мэдэх л хvн дээ гээд яльгvй инээвхийлэх тєдий болов.
Гэрт нь ярилцсан энэ яриа бидний хамгийн сvvлчийнх байсан юм. Гэхдээ энэ хvн намайг тохоон томилсныг би сайн мэдэж байна. Намын vvрийн даргатай дахин уулзахдаа би vvнийг дурсан ярилаа.
- Тиймээ, бид бvгдийн санал бодол байгаа юм гэж тэр хvн хэлж билээ. Тэгэхэд нь
- Хэрэв миний саналыг асуувал би их засварын мастер Пэрэнлэй гуайг л энэ ажилд томилно доо гээд харин Адъяа маань хаана ажиллах юм бол гэж асуучихлаа
- Эндээ
- Дургvйцэх болов уу?
- Дуртай дургvй ч заавал энд ажиллуулна. Зангий нь мэдэхээрээ бид тэр хvнийг харж байна. Єєр газар оччихвол бас л..
- Тийм дээ..
Хэд хоногийн дараа ерєнхий инженерээр тvр томилогдсон хvн нь Пэрэнлэй гуай байлаа. Энэ хvн дээд сургуулийн диплом, тэмдэгтэй боловч амьдралын их сургууль тєгссєн бидний багш хvн юмаа. Миний саналыг дагаагvй нь мэдээж боловч хамт олныхоо бодолт ойртон очсондоо би дотроо баярлаж байна. Ингээд би ерєнхий инженер болоогvй юм даа.
Захидлынхаа тєгсгєлд чиний хvсэж хvлээж байсан тэр vгийг одоо л би чамд хэлж чадах байна. «Чамд би хайртай тиймээ, хайртай». Энэ бичсэнийг минь хань ижилдээ уншиж єгєєрэй. Тэр хvн намайг танихгvй ч гэсэн энэ vг эмэгтэй хvн, найз нєхрєє хvндэтгэн хайрласан жирийн сайхан сэтгэлийн ариун vг гэдгийг ойлгоно биз ээ.
Хариу захиа хvсэхгvй байгаа минь энэ захидлын хариу болж байгааг чи битгий мартаарай.
Дэлгэрмаа 1974 он

No comments:
Post a Comment