Thursday, September 29, 2011

Та гадаад хэл сурах авъяастай юу?


Сорил

Та гадаад хэл сурах авъяастай эсэхээ сонжиж үзмээр байна уу?
Энэхүү сорилыг The Sunday Times сэтгүүлээс орчууллаа. Хариултаа цаасан дээр тэмдэглэж, оноогоо нэмээрэй.



1. Самоан хэлний  эдгээр үгсийг сайтар ажиглаж тогтоохыг хичээ /Самоа нь Өмнөд Номхон далайд байдаг/:

toalua            эр нөхөр 
tamaloa         эрэгтэй хүн
tamaitiiti         хүүхэд
taulealea       залуус
loomatua       настай эмэгтэй

Та энэ даалгаврыг юу гэж бодож байна?
а/ маш хялбар бөгөөд үнэхээр сонирхолтой
б/ маш хэцүү
в/ хялбар биш; эдгээр үгс бүгд төстэй юм шиг санагдаж байна
г/ үнэхээр уйтгартай

2. Голын усанд удаан сэлсний дараа тэрээр унтаж амрахаар хэвтсэн ч booles майхны гадаа тавьсан утаанаас даажих нь бүү хэл амар заяа үзүүлсэнгүй.

Booles гэж юу вэ?
а/ зэрлэг амьтан
б/ том шумуул
в/ ямар нэг чимээ
г/ мэдэхгүй

3. Хэн нэгэн гадаад хүн танаас Монголоор муухан  газар асуугаад таныг зааж өгөхөд ойлгохгүй бол та яах вэ?
а/ дахиж чангаар хэлнэ
б/ уур тань хүрч яваад өгнө
в/ зураг зурж үзүүлнэ
г/ таны мэдэх ямар нэг гадаад хэлээр ярьдаг эсэхийг лавлана
4. Нэгэн гадаад хэлэнд:
ek kum chuchu-  галт тэрэг ирж явна
ek namas chuchu- галт тэрэг бол маш том
nek kum niva chuchu- галт тэрэг ирэхгүй байна 
ek chuchu- энэ бол галт тэрэг

Тэгвэл энэ хэлээр “Энэ бол галт тэрэг биш” гэхийг юу гэх вэ? 
а/ nek chuchu niva
б/ ek niva chuchu
в/ nek niva chuchu
г/ мэдэхгүй

5. Та хэдэн хэлээр мэндэлж чадах вэ?

6. Дарга чинь таныг дуудаад огт мэдэхгүй хэл сургахаар 6 сарын курст явуулахаар болсноо хэлбэл та яах вэ?

а/ ажлаасаа гарч, өөр ажил хайна   
б/ буруу хүнийг сонгожээ гэж хэлнэ
в/ бага зэрэг санаа зовох боловч чадна гэдэгтээ итгэнэ
г/ хурдан л яваха юмсан гэж хүснэ

7. Та гадаад хэл сурахаар дамжаанд ажлынхаа хажуугаар долоо хоногт хоёрхон цагийн хичээлд суудаг бол хичээлийн бус цагаар биеэ дааж хэлээ сайжруулахын тулд юу хийх тухайгаа жагсааж бич.

8. Та төрөлх хэлээрээ амаар болон бичгээр өөрийгөө хэрхэн сайн илэрхийлж чаддаг вэ?
а/ Хэлэх гэснээ маш оновчтой үгээр илэрхийлж чаддаг   
б/ Мэдэхгүй байна
в/ Нөхцөл байдлаас шалтгаална
г/ Заримдаа хүмүүс миний юу яриад байгааг ойлгохгүй байна гэдэг

9. Хамгийн сүүлд хэзээ ном уншсан бэ? /ямар ч хэл дээр байж болно/
а/ өчигдөр   
б/ Би санахгүй байна
в/ өнгөрсөн долоо хоногт 
г/ өнгөрсөн сард

10. Танд 
а/   хоёр хэлний толь бичиг бий юу? /Жишээ нь: Англи-монгол/
б/   нэг хэлний тайлбар толь бий юу? /Жишээ нь: Англи-англи/
в/   дээрх хоёр толь бичиг хоёулаа бий юу? 
г/   ямар ч толь бичиг байхгүй юу?

11. Доорх өгөдсөн үгсийг сайтар анхааралтай уншаад, дараа нь  харахгүйгээр цаасан дээр бичээрэй.

дэгээ     сүм    таних    тансаг        хурдлах    
болгоомжтой    алдаа    заримдаа    санаашрангуй
зангилаа    багваахай    бүдүүлэг

12. Нэг минутанд байцааг яаж яаж болохыг бич. /идэх, болгохоос гадна/

13. Нэг минутанд Эскимо хэлийг судлах нь ямар ямар ач холбогдолтой байж болохыг бич.

14. Доорх өгүүлбэрийг уншаад орхигдсон зайнд тохирох үгийг сонго.
Нцгдржжрдгцг бл Мнглнлонгын утгзхилзхохлын үндслгчн нгблээжээ. Трр Бгнурут ядтйжй грт _____. 
а/ тржээ  
б/ төржээ
в/ зржбрх
г/  мэдэхгүй

15. Тухайн сурч буй хэлээр ярьдаг орны ёс заншил, соёл, үндэсний онцлог, амьдралын хэв маягийн талаар судлах талаар юу гэж боддог вэ?
а/ Энэ бүгд надад огт хамаагүй. Хэлийг нь сурах нь л хамгийн чухал.  
б/ Бага зэрэг сонирхдог   
в/ Тухайн хэлээр ярьдаг ард түмний тухай бүхнийг олж мэдэхийг маш их сонирхон судалдаг.

16. Эдгээр үгс Самоан хэлэнд ямар утгатай болохыг санаж байна уу?
loomatua    tamaitiiti    tamaloa        taulealea    toalua

17. Та эрэгтэй юу, эмэгтэй юу?


ХАРИУ

1.     а: 10 оноо    б: 4     в: 8    г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ямар ч үгийг хялбархан гэж үзэн, хэцүү харагдаж байна гээд үг цээжлэхээ хэзээ ч хойш нь тавьдаггүй.

2.     а: 5    б: 10     в: 0    г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн үгийн утгыг хам сэдвээс ургуулан бодож, таах чадвар өндөртэй байдаг.

3.     а: 0    б: 0     в: 10    г: 8
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ямар ч нөхцөл байдалд харилцаж чаддаг байх хэрэгтэй.

4.     а: 2    б: 2     в: 10    г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ямар ч гадаад хэлний бүтэц, зохион байгуулалтыг сайтар ажиглан, тухайн хэлний ерөнхий зүй тогтол, онцлогийг хурдан олж хардаг. /Энэ хэлэнд бүх үгүйсгэсэн өгүүлбэрүүд “nek” гэдэг үгээр эхэлж, харин “chuchu”гэдэг үгээр бүх өгүүлбэр төгссөн байна./

5. Хэл болгонд 2 оноо /хамгийн дээд оноо 10/
Энэ асуулт нь таныг хэл болон харилцаанд хэр сонирхолтой вэ гэдгийг харуулах зорилготой байсан.

6.     а: 0    б: 3     в: 7    г: 10
Шинэ нөхцөл байдлаас айх нь маш муу шинж тэмдэг.

7. Гадаад хэл сайн эзэмшсэн хүн бие даан сурахад их ач холбогдол өгдөг. Тиймээс бичсэн зүйл бүрдээ 2 оноо өгөөрэй. /Жишээбэл: машин жолоодож байхдаа кассет сонсох, телевизээр тухайн хэл дээр кино үзэх гэх мэт/ Хамгийн дээд оноо 10.

8.     а: 4    б: 0     в: 10    г: 7
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ер нь хэлээ хэрхэн ашигладаг тухайгаа их боддог.

9.     а: 10    б: 0     в: 5    г: 2
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн ном их уншдаг. Учир нь ном унших бол үгийн баялгаа нэмэгдүүлэх хамгийн сайн арга байдаг. 

10.     а: 5    б: 8     в: 10    г: 0
Гадаад хэл сайн эзэмшсэн хүн бүх төрлийн толь, сурах бичигтэй байж, түүнийгээ байнга ашигладаг.

11.     5-аас доош бол 0 оноо. 6-8 үг бичсэн бол 5 оноо. 8-аас дээш бол 10 оноо. Энэ даалгавар таны богино хугацааны санах ойг шалгах зорилготой байсан. Ихэнх хүмүүс дээрх үгсээс 5- 6 үг л тогтоодог.

12.     Шинэ санаа болгонд 1 оноо. Хамгийн дээд оноо 10.  
Хүмүүс танил бус орчинд орох дургүй байдгаас ямар нэг шинэ зүйлд их тааламжгүй ханддаг нь гадаад хэл сайн сурахад нь их саад болдог. 

13.    Шинэ санаа болгонд 2 оноо. /Хамгийн дээд оноо 10/. Урам зориг, хүсэл эрмэлзлэл, сэдэл нь хэл сурах хамгийн хүчин зүйл болдог. 

14.     а: 10    б: 2     в: 7    г: 0
Энэ асуулт нь сайн мэдэхгүй хэл хараад таны эрсдэл гаргах чадварыг шалгах зорилготой.

15.     а: 0    б: 5     в: 10    
Ямар ч хэлийг тухайн ард түмний соёлоос салангид авч үзэх аргагүй бөгөөд гадаад хэл сайн эзэмшсэн гэсэн хүн бүх л бололцоогоо дайчлан тухайн үндэсний ёс заншил, уламжлал, соёлоос суралцахыг мэрийдэг.

16. Утгыг нь зөв санасан үг болгонд 2 оноо. Таны ой тогтоолтыг шалгах зорилготой.

17. Эмэгтэйчүүд 10 оноо. Ерөнхийдөө хэл сурахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү авъяастай гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг.                    

ОНООНЫ ТАЙЛБАР

0-30    Та өөрийгөө хэл сурах ямар ч авъяасгүй, оролдоод ч нэмэргүй гэж үнэхээр
итгүүлжээ. Бууж өгч болохгүй, үзээд алд!

30-70    Танд гадаад хэл сурах нь хэцүү юм шиг байна. Магадгүй сургуульд байхдаа хэлний
хичээлд сонирхолгүй болох шалтгаантай байсан байх. Дэлхийн ихэнх хүмүүс ядаж хоёр хэлээр, олонх 4-5 хэл эзэмшсэн байдаг гээд бод л доо та ч гсэн юугаар дутах билээ?

70-100 Таныг хэл сурах гоц авъяастай гэж хэлэхгүй ч, чадна даа гэж боддог үнэхээр чаддаг хүн юм. Хэл суръя гэсэн чин хүсэл эрмэлзэл дээрээ системтэй сургалтанд хамрагдаж, бага зэргийн дадлага нэмчихвэл танд чадахгүй мэдэхгүй зүйл гарахгүй.

100-140 Та аль хэдийнэ нэгээс хоёр хэл гадаад хэл эзэмшчихсэн бөгөөд өөр хэл сурах нь таны хувьд огт хэцүү биш ажээ. Харин ахиц гарахгүй байгаа юм шиг санагдах үед бүү битгий бууж өгөөрэй. Бага зэргийн өөртөө итгэх итгэл, төвлөрсөн дадлага байхад ямар ч хэлийг сурах нь гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх болно.

140-170    Та бол хэлний гайхалтай авъяастай хүн юм. Хэл сурах нь танд аз жаргал, баяр
баясгалан авчирдаг бөгөөд та хэлийг амралтаараа гадаад орон лүү явах гэж бус харин өөр нэг шинэ хэл сурах шалтаг танд олгодог учраас л та гадаадад зорчих үнэхээр дуртай байдаг.

Лондон дахь Биркберкийн Коллежийн Доктор Паул Меарагийн боловсруулсан сорилыг хялбаршуулан орчууллаа.


Эх сурвалж: http://www.doctorganaa.com/

Friday, July 8, 2011

Монгол улсын их баяр наадам

Жил бүрийн 7 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд
Монгол наадмын талаар Хүннүгийн үеийн Хятад сурвалжид тэмдэглэж ирсэн байна. Эрийн гурван наадмыг төр ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь бүр эртний ёс юм.  1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна. 1634 он буюу Лигдэн хутагт хаан хүртэл 37 хаан эрийн гурван наадмыг төр ёсны их баяр болгон тэмдэглэж байжээ. / наадмын мэндчилгээний үгс / Түмт мянгатын хүрээнд ч эрийн гурван наадам зохион байгуулдаг байжээ.


Friday, April 8, 2011

Mixx -ын гар утасны хувилбар QR кодтой боллоо

Энэхүү зураг нь www.mixx.mn сайтын гар утсанд зориулсан хувилбарын QR (QUICK RESPONSE) код ба таны гар утас QR /QUICK RESPONSE/ код уншигчтай бол та энэхүү зургыг гар утасныхаа камерыг ашиглан утсандаа хадгалж авсанаар www.mixx.mn сайтын гар утасны хувилбарлуу автоматаар, илүү хялбараар орох боломжтой  юм .

Saturday, April 2, 2011

Mixx-ын ээлжит алхам

Монгол үндэстний сошиал мэдээ болох Mixx.mn энэ удаад дараахи өөрчлөлт, сайжруулалт, шинэ зүйлүүдийг нэмлээ.
  • Mixx Mobile Хувилбар - Гар утаснаасаа нийгэмд өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээж авах боломжтой болсон.
  • Мэдээллээ түгээдэг үнэнч хэрэглэгч нарын гол хэрэглээ болсон Мэдээлэл нийтлэдэг хагас автомат функцийн хурдыг 3 дахин нэмж илүү боловсронгуй болголоо.
  • Twitter, Facebook гийн бүртгэлээр Mixx рүү орох модулийг мөн сайжруулсан.
  • Гишүүд хоорондоо бие биенийгээ дагах, дагуулах модулийг нэмсэн. дэлгэрэнгүй...
  • Мэдээллийн жагсаалтыг хуудасладаг модулийг илүү хурдан, боловсронгуй болгосон. Өөрөөрхэлбэл урьд нь хуудасладаг арга нь сонгодог буюу тоогоор дугаарладаг байсан бол энэ удаад "Twitter" маягийн хуудаслах аргыг хэрэглэсэн ба AJAX ашигласанаар илүү хурдан боллоо.

Sunday, February 27, 2011

Бид нэг дэлхийтэй #8


Ээждээ илгээх захидал

Сайн байна уу гэж би
Захидлаа эхлэж байна
Сайхан ээждээ зориулж
Дурьдатгал бичиж сууна
Сар нар ээлжлэн
Өдөр хоног өнгөрсөөр
Саяхан мэт санагдавч
Өнгөрөн оджээ цаг хугацаа
Гурван жилийн өмнө би
Ээжтэй байсан
Гурван сарын гучин нэгэнд би
Ээжтэй байсан
Энэрэлгүй орчлон надад хатуурхахдаа
Ээжийг минь надаас аваад явчихсан
Эгэл жирийн л миний ээж
Эрх охиндоо нар байсан

Sunday, February 20, 2011

Дагадаг, дагуулдаг боллоо

Монголын анхны хамгийн том төрөлжсөн "Social news" болох "mixx.mn" - нь ажиллаж эхлээд нэг нас хүрэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд байнга хөгжүүлж, сайжруулж ирсэн. Энэ удаад бид "Social" төрлийн вэбүүдэд байдаг бие биетэйгээ танилцах, танилуудынхаа юу оруулж, юу хийж байгааг мэдэх боломжтой нэмэлт модулиа сайжруулан ажилгаанд оруулж байна. Анхны хувилбар дээр энэхүү модуль нь байсан ба тодорхой шалтгааны улмаас ажиллагаагүй болгосоноо энэ удаад илүү сайжруулан сэргээлээ. Ингэхдээ бидний сайн мэдэх Twiiter (Twitter гэж юу вэ?)-д байдаг "Followers, Following" - той адилхан зарчимаар ажилладаг болгосон юм. Одоогоор эдгээр 2 үг /Followers, Following, Follow, Unfollow/ - сийг орчуулаагүй хэрэглэж байгаа ба мэргэн уншигч та зөв орчуулгыг нь хэлж тус болоорой.

“Social news” гэж юу вэ? Түүний амьдралын мөчлөг

Та бүхэнд өнөөдөр “Social news” гэж юу болох, ашиг тус нь юунд байдаг талаархи ойлголтыг өгөх зорилгоор mixx.mn дээр жишээ болгон энэхүү зурган тайлбарыг бэлдлээ.

Та ч гэсэн мэдээг нийгэмшүүлэхэд гар бие оролцох боломжтой. Мэдээллийг нийгэмшүүлцгээе.
Зурган дарж томоор харна уу!

Sunday, February 13, 2011

Цаг гарга

Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул xайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын xаргуй тул найз нөxөддөө цаг гарга
Зүрx сэтгэлийн дуулал тул инээж баясаxад цаг гарга
Зүдрэx цаг ээлжтэй тул өглөг xишигт цаг гарга
Xөлс болгон шагнал тул ажил xөдөлмөрт цаг гарга
Xүрэx диваажин нэxэлтэй тул буян xурааxад цаг гарга


Wednesday, February 2, 2011

Монгол шүлэг

Шашны уншлага, буяны ерөөлд шингэж
Шад шадаараа утга хөглөх тарни Монгол шүлэг
Шүтээн төгс оюун билэгт ард түмний
Шүлэглэн бичиж сүсэглэн залбирсан судар Монгол шүлэг

Дорнын өнгө аяс жүнз дарс, тэргэл сартай цуг
Дотроосоо төлжиж гадагшаа дэлбээлсэн үгэн лянхуа Монгол шүлэг
Домог нь хуучираагүй хуурын чавхдасын аялгуунд ханьсаж
Долоон эгшигтэй сүлэлдэж туульс болсон Монгол шүлэг

Нуурын шувууд уулсын оргилдоо тэмүүлсэн газраас
Нулимс дуслуулж чулуу өвөртлөх төрсөн буйр
Нуган үрдээ үлдээсэн өвгөдийн захиасны үзүүрт
Нутгаа санагалзах, эх орноо магтах дуун Монгол шүлэг

Tuesday, January 25, 2011

Анхны хайр /Шүлэг/

Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу

Saturday, January 22, 2011

Шүлэг

3.Итгэлийг чинь олж чадаагүй дээ би харамсаж байна
Итгэл төрүүлтэл хайрлаж чадаагүй дээ би харамсаж байна
Хайртай гэдэг үгийг цөөхөн хэлсэндээ харамсаж байна
Хажууд минь байхад тэвэрч аваагүй дээ би харамсаж байна
Юм болгонд харамсаж байна
Юу юунаас илүү би харамсаж байна
Яг одоо амьсгалж байгаа ч би амьд байгаагаа мэдрэхгүй байна
Зүрх сэтгэлгүй зүгээр нэг амьгүй бие алхаж байна
Түрүүлж уурласандаа, хожимдож ухаарсандаа харамсаж байна
Харамсаад харамсаад барахгүй нь

Monday, January 17, 2011

Гишүүддээ цол, чимэг өгдөг боллоо

Бид зарим хэрэглэгчийнхээ санал хүсэлтэнд үндэслэн мөн мэдээлэл оруулж байгаа гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан гишүүддээ цол, чимэг өгдөг байхаар боллоо. Ингэж цол өгөхдөө 1-10 хүртэл оноогоор үнэлэх ба энэ оноогоор нь тухайн гишүүний холбосон мэдээ мэдээллийг эрэмбэлэх юм. Өөрөөр хэлбэл: оноо өсөх тусам тухайн гишүүний мэдээлэл  жагсаалтанд дээгүүр гарна гэсэн үг юм.

Гишүүний цол хэрхэн өсч, буурах вэ?

Энд бид бүхэн одоогоор хэдэн хэдэн зүйлийг онцлон үзэж байна.  Тухайн гишүүний оруулсан мэдээллийн тоо, чанар, зөв бичлэгийн дүрэм, гарчиг, тайлбар зэргийг зөв оруулсан эсэх мөн идэвхитэй байдал зэргийг хүртэл тооцож үзэх юм.

Доор зарим идэвхитэй гишүүдэд цол, чимэг өгсөн байдлыг орууллаа. Та бүхэнд таалагдана гэж бодож байна. Хэрвээ чимэг тань таалагдахгүй бол өөрчлүүлэх боломжтой шүү. Та бүхний цол/оноо/ цаашид 10 хүртэл нэмэгдээд явах боломжтой юм.

Жич: facebook, twitter -ийн бүртгэлээ ашигладаг хэрэглэгчид нэг удаа хэрэглэгчийн нэрээ солих боломжтой байгаа.

Хэрэглэгчийн нэр

Цол

Чимэг

Вэб, Блог

Shijilt

4 оноо

Сониуч, үзмэрч, их мэдэгч гишүүн

shiljilt.blogspot.com

user24497

4 оноо

IT-г дэмжигч гишүүн

Likeit.mn

almaazmn

4 оноо

Нууцыг дэлгэгч гишүүн

Almaaz.mn

bbs

4 оноо

Дэлхийг тойрогч гишүүн


Bbs.mn

timaxs

4 оноо

Даруу гишүүн


Timaxs.com

Altan5465

3 оноо

Жирийн гишүүн

Tseg.mn

happy

4 оноо

Mixx-н үнэнч гишүүн

mixx.mn

tj8_mn

3 оноо

Developer

mixx.mn

Friday, January 14, 2011

Топыг мэйлрүү - Mixx Mail

Микс.мн сайт нь энэ удаагийнхаа шинэчлэсэн буландаа тухайн 7 хоногт хамгийн их үзсэн, үнэлсэн, хайсан тэрхүү 10 мэдээллүүдийг таны имэйл хаягруу багцлан илгээх нэмэлт функцыг оруулж байна.

Энэхүү багц топ мэдээлэлүүд нь тухайн 7 хоногийн амралтын өдрүүдэд таны имэйл хаягруу илгээгдэх юм.

Та манай сайтын гишүүн биш бол энэ нэмэлт функцыг ашиглахын тулд манайд шинээр бүртгүүлж болно эсвэл www.Facebook.com, www.twitter.com дээрхи бүртгэлээ ашиглан нэвтрэч орох боломжтой. Бид www.twiter.com, facebook.com -с гаргадаг албан ёсны үйчлгээг ашигладаг ба Монголдоо анхлан нэвтрүүлэгчдийн нь нэг нь билээ.

Нэвтэрч орсоны дараа имэйл тохиргоо гэсэн меню - г сонгож имэйл хүлээж авах эсэхээ тохируулна. Шинээр бүртгүүлж байгаа хэрэглэгчдийн хувьд энэ нь хүлээж авна гэсэн сонголттой байх ба та үүнийг өөрчлөх боломжтой.

Бид дараагийн шинэчлэлтээрээ facebook-д зориулан хийсэн "аpplication" - аа илүү сайжруулахаар ажиллаж байна.

Энгийн тусмаа гоё - www.mixx.mn

Wednesday, January 12, 2011

Хайрын тухай шүлэг

Алаг дэлхийд жаргалтай явна гэж амла
Амраг хайртдаа үнэнч байна гэж амла
Аливаа бүхэнд шудрага явна гэж амла
Амьдралын нугачаанд бүдрэхгүй гэж амла

Дэвээд нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь харж баясах юмсан
Дэргэдэх сүүдэр чинь болоосой
Дэргэдээс чинь салахгүй дагах юмсан

Хайрласан хүндээ жаргал өгөөрэй
Хүлээсэн хүндээ итгэл өгөөрэй
Уйтгарласан хүнд инээд өгөөрэй
Учирсан бол түүндээ бүхнээ зориулаарай

Нууцхан би нэг л хүнийг хүлээдэг
Нуугдаж би ганцхан хүнийг ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь хэлж зүрхлэхгүй ........ түүндээ л би хайртай