Tuesday, December 28, 2010

2010 оноо товчхон эргэн дурсахад...

2010 онд нийгэмд болж өнгөрсөн бидний зүрх сэтгэлийг догдлуулсан, харамсмаар, халагламаар, баярламаар, гомдмоор голлох үйл явдалуудыг www.mixx.mn сайт хэрэглэгчидийнхээ өгсөн үнэлгээ, хайлтын системүүдээр хамгийн их хайгдсан тэдгээр үзүүлэлтүүд дээр тулгуурлан  та бүхэндээ хуваалцаж байна.

2010 оноо эргэн дурсаж алдаа оноогоо дүгнэн, ирэх 2011 ондоо санасан бүхэн чинь сэтгэгчлэн бүтэх болтугай хэмээн ерөөхийн дашрамд нийт хэрэглэгчиддээ шинэ оны мэнд хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Wednesday, December 15, 2010

“Болор цом” наадмын эхний гурван байрт шалгарсан шүлэг

Ц.Хулан / Тэргүүн байр /

Би -Цагаан Дарь Эх

Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо

Sunday, December 5, 2010

Бид нэг дэлхийтэй #4 - Солонго


Хөөсөөр бичсэн үгс /П.Майнбаяр/

Үүр цайх, шөнө болох ч ялгаагүй санагдаад...
Үхэл үзэх, амьдрал зохиох ч адил бодогдоод...
Одон зурхай, мэрэг төлгөнд сатаарч гүйцээд...
Онгон шүтээн, зайран бөөд ч итгэл алдраад...
Үнэнийг хайж голын хөвөөнд очвол
Үүлс усанд ороод хөөсөөр бичсэн үгс
;

Чиний зовлон гэж бодсон бүх юм
Чимээгүй гүнд очих хий хоосон цуурай...
Чиний жаргал гэж санасан бүх юм
Дөнгөж сая өмнөөс чинь дэгдсэн туулай

Saturday, December 4, 2010

Инээж буй тэнгэр

Мөсөн навч


ЭХ ОРОН БАЙХАД НАДАД ДИВААЖИН ХЭРЭГГҮЙ /Г. Галбадрах /

...Диваажин гэж хаана байдгийг, диваажинд юу байдгийг би мэдэхгүй. Диваажинд очиж үзээд буцаж ирээд бидэнд энэ тухай хүүрнэсэн хүн байхгүй болохоор бид ч бас мэдэхгүй. Гэхдээ хүн болгон сайн сайхан  бүхнээ диваажинтай зүйрлэдэг болохоор, сайн сайхан бүхнээ сэтгэлдээ ургуулан, нэгийг төсөөлдөг байх. Харин би диваажинг сэтгэлдээ төсөөлж байсангүй.
Эх орон минь байхад надад диваажин хэрэггүй.

Saturday, November 27, 2010

Хэлбэр дүрсгүй орчлон - Л.Хасар - Шүлэг

Хэлбэр дүрсгүй орчлонд
Хэлбэр дүрсгүй явнам
Усан хөлөөрөө чи намайг туучиж
Усан гараараа би чамайг тэмтрэн
Ууршсан уруулаараа хээтэн үнснэм
Хачир сиймхий нүдээрээ ширтэхэд
Хатан усны-мандал эрхис
Хайр чилгэртэх цастын хэрлэг
Харах нүдний дээд усан

Сөөлжүү одод мананд дарагдах шиг
Сөнөсөн горхины нурман дунд явахад
Үл таних биетүүд дөхнөм
Үдээс өмнө би танихгүй
Өвс ганхах нь бичиг үсэг мэт
Өнчин тархины хальс зулгаална
Марал бэлчих энгэрийн цохиог л
Мананд дүрээд хөглөж суунам

Тэнгэрийн мандлаар марьтой давхиж
Тэшил халилд завьтай хөвөх мэт
Барим тавим битүүлэг учралд
Байж ядатлаа би тэмүүлдэг

Friday, November 26, 2010

*** Шүлэг - /П.Майнбаяр/

Дуулсан дуу минь тэнгэрийн цуурай
Хүршгүй холд давтагдаж  мэднэ
Дурласан бүсгүй минь газрын сарнай
Харагдахгүй алсад ургаж болно

Цасхан /Э.Үржинханд/ - Өгүүллэг

-Сэтгэлийн гүнд, өрцний минь цаанатаах хайрын дунд гэрэлтэн бүжих эгдүүтэй, эрх танхил Цасхан мин. Эргэх орчлонг хиргүй цагаанаар ариусгагч, хамгаас гоёмсог энхрий зөөлхөн цас. Би өвдөг дээрээ сөхөрч суугаад тэртээх жилүүдийг дурсан алган дээрээ чамайг өргөе. Чи бол эцэг эхийн минь хайраас унасан илтэс ширхэг, энэхэн хорвоод нэгэн үндсээс соёолсон нахиахан билээ. Тийм ээ, зулай дээр чинь гишгэж цэцэглэсэн заяандаа би баярлавч баршгүй, нэгэн үндсээс салаалаад насан туршын хэлхээтэй гэж бодоход зүрх дулаацах энэ л тавилангаараа бахархаж явдаг. Улаан нялзрай ахуйд чинь гар дээрээ чамайг өргөөд, энгэртээ тэвэрч булбарай хацрыг чинь энхрийлэн үнсээд асарч суудаг сан. Хараач, үүд хаалгаар уур савсуулаад гадаа цавцайсан цас орчхож. Энэ цасанд би хичнээн их хайртай гээч. Нялхын чинь сэвлэгтэй шингэн үсийг хоёр салаа боож, өнгийн туузаар томоос том цэцэг зангидчихаад:

Tuesday, November 23, 2010

Уулын суурин

Ямбатнууд, нохойгоо эрхлүүлэгчдийн дунд
Яагаад ч би амьдарч чадахгүйгээ ойлгоод
Цэцэрхэн баясагч солиотнуудын ордонд
Цэцэг услан амьдарч сурахгүйгээ мэдээд

Аахар шаахар хогшил хэдэн номоо
Авсаархан цүнхэнд хийж үүрээд
Төмөр тачигнасан баргар хотыг орхин
Төрөл садан уулын нутагтаа би ирсэн

Алтан жүнз, мөнгөн дарс, будмал охидын
Алиныг нь ч тоож харалгүй эргэж явахад
Шар айрагны хөөс сахарсан эрин зууны
Шарталт нь хүртэл ард үлдэхийг мэдсэн

Нүүрс шатаж уурын зуухнууд аахилсан
Нүгэл үржиж, ууртай хүмүүс зандарсан
Ядуу ажилчид зоосны төлөө зүрхээ урсан
Янзын ийм хотод үхэж чадахгүйгээ ухаарсан

Уулын суурин намайг догдлон угтаж
Уранхай цамцыг минь ээж оёсон
Улаан даашинзгүй ч сарны гэрэл нэхэх
Уяхан хонгор хүүхнүүд нь хайр сэтгэлээ өгсөн

Saturday, November 20, 2010

Шүлэг уншмааргүй байна /П.Майнбаяр/

Энэ он тоололд би багтмааргүй байна
Эмнэлэгт хэвтэж сургуульд сурмааргүй байна
Ихэрхэл, ялзрал, бугшсан хүйтэн гянданд
Эрх чөлөөгөө сүүлчийн удаа хорьмооргүй байна

Тахал мэт дэгдсэн алдар хүндийн хүлээсэнд
Тархиа хэрүүлж, амьд байхдаа үхмээргүй байна
Хар малгайтны өмнө хамаг байдагаа дэлгэж
Хамгийн хайртай шүлэгээ уншмааргүй байна

Эцгийнхээ нэрийг барьсан ойворгон залуусын
Эгнээнд нэгдэж солиотой мэт аашилмааргүй байна
Эрлэгийн элч хэзээ ирэхийг мэддэг байлаа ч гэсэн
Элс шавраар хийсэн бурхдад мөргөмөөргүй байна

Friday, November 19, 2010

Цаг хугацаа


Дэргэд минь суугаад чи уйлах цаг хугацаа
Дэрний дороос шувуу нисэх цаг хугацаа
Одны
үндэс сарыг бөхлөх цаг хугацаа
Охидын хүйсэнд тэнгэр нуугдах цаг хугацаа

Бүдэгхэн жингэнэх сүмийн цонх цаг хугацаа
Бүгээн зурвас үүл торлох цаг хугацаа
Тоорын модноос цас будрах цаг хугацаа
Толгой дээр элээ эргэх цаг хугацаа

Замхарсан солонго зүүд орох цаг хугацаа
Залуу бүсгүйн шүхэр дуугарах цаг хугацаа
Шугуйн жимсийг мөндөр цохих цаг хугацаа
Шувууны нүдэнд өндөг хагарах цаг хугацаа

Модны чөлөөнд гөрөөс нарлах цаг хугацаа
Морины хөлөөр гишүү хугарах цаг хугацаа
Анир чимээгүй холдож одох цаг хугацаа
Ахиад л наашаа ойртож ирэх цаг хугацаа

Хадны завсраам будан үнэртэх цаг хугацаа
Хаврын нарнаас бухал үүсэх цаг хугацаа
Хавирган сарыг өөрөөр нэрлэх цаг хугацаа
Хатсан навчнаас өөрийгөө сэрээх цаг хугацаа

Гүн харанхуйд бороо цайрах цаг хугацаа
Гүүрэн дээрээс бодол  үсрэх цаг хугацаа
Хаа сайгүй манай үсрэх цаг хугацаа
Харсаар байтал алга болох цаг хугацаа


Өөр шүлэг унших

Wednesday, November 17, 2010

Юу ч бичээгүй, юу ч бичихгүй /П.Майнбаяр/

Амьдралыг зохиогч сүнсүүд:
Бид байхгүй, бид байхгүй
Ариун судрын хуудсанд:
Юу ч бичээгүй, юу ч бичихгүй

Үнсний сав бол тулам
Хэзээч дүүрэхгүй
Үхлийн алдар бол мөнх
Хэзээ ч арилахгүй

Үс цайж, хуруу хөрсөн ч
Би өөрийгөө танихгүй
Үнэндээ энэ хорвоод
Юу ч болоогүй, юу ч болохгүй

Monday, November 15, 2010

Ганц чемондантай бүсгүй /Пүрэвжалын Майнбаяр/

Галт тэрэг таван хором зогсоод хөдлөхөд
Ганц чемодантай бүсгүй буудал дээр торойн үлдэх шиг
Гаргаж боломжгүй гуниг зүрхэн тушаа тээглэж
Гандсан улаан алчуур намрын салхинд дэрвэнэ

Төмөр зам алсын алс зурайж одоод
Түчигнэн тачигнах аяны харгуйд хүмүүс уусаад
Жирэлзэн өнгөрөх үзэгдэл юмсыг дурсаж явахад
Жинхэнэ хайр дэргэд байдаггүй ойлгоод...

Wednesday, November 10, 2010

ХАРИУ ХYСЭЭГYЙ ЗАХИДАЛ

Би энэ захидлын хариуг ирээсэй гэж хvсэхгvй байна. Тэгэх тусмаа ажлын тухай чамайг дахин бvv дурсаасай гэж гуйя. Магадгvй чи энэ захиаг хvлээж аваад надаас уучлал гуйхаар санагдах ч юм билvv. Магадгvй чамд би ухаантай, эсхvл бvр тэнэг ч юм шиг бодогдож болно. Ямар ч байлаа гэсэн чиний амнаас тэр тухай дахин сонсохыг л би хvсэхгvй байна. Чамд энэ бvхэн минь тун арчаагvй бєгєєд бvсгvй хvний аргаа барсан гуйлт юмуу, эсхvл єєрийгєє эрхэмлэн ємгєєлєх гэсэн арга саам шиг л санагдаж болно. Ямраар ч санагдлаа гэсэн намайг уучлах хэрэггvй. Бvсгvй хvн гэхэд миний энэ бичиж байгаа бvхэн хатуу хариг болж таашаал энхрийллийн vнэр амт алдсан байж болно. Эрхэм нєхєр минь vvнийхээ тєлєє чамаас биш гэргийгээс чинь уучлал гуйхад би бэлэн байхсан.

Friday, November 5, 2010

Миний мэдээ шинэчлэгдлээ

Таны сонирхолд нийцсэн мэдээллийг хүргэхийг зорьдог миний мэдээ шинэчлэгдлээ.Та сонирхолоо тохируулан өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээллийг хүлээн аваарай.

Өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээлэл авах амархан. Та 3 минутанд бүртгүүлэн өөрийн сонирхолоо тохируулна. Эсвэд Та өөрийн facebook, Twitter ийн бүртгэлээ ашиглан Mixx.mn д нэвтрэн орох боломжтой.

www.mixx.mn/mymixx

Wednesday, November 3, 2010

Б.Эрдэнэсолонго - Чи

Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг харамлаж байгаагүй
Өөр хэнд ч
Чам шиг дурлаж байгаагүй

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй
Хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг, гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь.
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй.
Сайхнаас сайхан, муугаас муу болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулаагүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулаагүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч над руу чам шиг ирээгүй.
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг.

Ус шиг, цас шиг, мөс шиг, гал шиг, салхи шиг
Чи минь

Thursday, October 28, 2010

Зургаагийнхан (Өгүүллэг) - Т.Бум-Эрдэнэ


“Хүний хувь тавилан гэж хачин юм даа. Ямар аз нь хаячихсан амьтан гэхээрээ ийм юм сонсох нь энэ вэ? Ингээд нэг л өдөр хараагүй болчих юм гэж үү? Би тэгээд яах юм болж байнаа. Яаж алхаж гишгэж, яаж урдах ардахаа мэдэрч . . . яаж . . . яаж . . . мэдэхгүй ээ мэдэхгүй. Хорвоо ингээд л хөмөрчих юм гэж үү? Анх төрөхдөө л хараагүй байсан бол тийм ч хэцүү биш байх. Гэтэл орчлон ертөнцийн сайхныг өөрийн дураар харж явсан хүн гэнэт хараагүй болно гэж бодохоор даанч нэг санаанд багтахгүй юм. Ямар гээчийн ад зэтгэр намайг баглаад авах нь энэ вэ. Хараагүй байснаас гаргүй, хөлгүй эсвэл бүр хамаргүй байсан нь дээр. Үгүй ээ үгүй, бүүр үхсэн нь дээр” хэмээн би гашуун бодолдоо дарагдаж, хөл доорх газар өөрт нь огт хамаагүй мэт энд тэнд гишгэлэн явлаа. Өндөр нуруу, ханхар цээж, хүрэлгэр царайтай намайг хэн ч харсан ийм гачланд уначихаад яваа гэхээргүй. Гэхдээ амьдрал гэдэг нэг ааш нь хөдлөөд, нүүрээ буруулахаараа хэнийг ч ялгадахгүй юм даа хөөрхий. Хараагүй болохоор чухам ямархуу байх бол гэж санахдаа хоёр нүдээ анин хэд алхаж үзэв. Орчлонгоос тэр дороо тасарчих нь тэр. Нүдээ дагаад чих маань ч сонсохгүй болчихов уу гэмээр санагдлаа. Таг харанхуй шөнөөс ч долоон дор юм гээч. Шөнө ч гэсэн нүд аажимдаа дасаад ирдэг. Тэгээд ч хэзээ нэгэн цагт үүр цайж, гэгээ орно гэсэн итгэл найдвар байдаг шүү дээ. Харин дахиж хэзээ ч юм харахгүй гэж бодоод нүдээ анихад амьдрал тэр чигтээ дуусчих шиг санагдана. Би нүдээ нээгээд цааш алхлаа. Эргэн тойрноо харна гэдэг нэг л хайр хүрэм. Харахын утга учир гэдэг ондоо ажээ.

Saturday, October 23, 2010

Надад итгэ

Намайг хайрла гэж би чамаас гуйхгүй
Нартад ганцхан гэж би өөрийгөө магтахгүй
Сарнай бариж би чам дээр очихгүй ч
Сайхан сэтэглээр би чамайг хайрлаж чадна
Үргэлж би чиний хажууд байж чадахгүй ч
Үүрд би чамайг сэтгэлдээ хайрлаж чадна
Дандаа би чамтай хамт байж чадахгүй ч
Дассан зүрх минь чамаас холдохгүй
Хавар болж усны шувууд ирдэг жамтай
Хайртыгаа бодсоор нэг л өдөр и ирнээ
Надад итгэж болно би чам дээр заавал очно
Насан туршдаа ганцхан чамайг л хайрлах болно.

Wednesday, September 15, 2010

Ганбургер хийх

Үхрийн гуяны махыг 4- 5 удаа машиндаж усанд дэвтсэн нунтаг сухар, давс, амтлагч нэмж, сайтар хольж хутгаад /mixer дээд / 10 см-ийн диаметрийн хэмжээтэй дугуй хэвлэж шарах шүүгээнд шарж болгоно. Бэлэн булочкийг дундуур нь хувааж хоёр хэсэг болгоод доод хэсэг дээр амтлагч сүмс түрхэж махаа тавиад дээрээс нь өргөст хэмх, амталсан байцааны салат, үлдсэн тал булочкийг тавьж богино долгионы зууханд халааж өгнө.

www.mixx.mn бол ганбургер та идэхгүй байсан ч болно.

Thursday, August 26, 2010

Миний mixx Дээлээ солиллоо

Өөрийн сонирхолдоо нийцүүлэн мэдээ мэдээлэл, зураг, видео, блогоо уншдаг миний микс буюу миний мэдээ дээлээ солилоо. та өөрийн сонирхолдоо нийцсэн мэдээллийг олон төрлийн эх сурвалжаас хүлээж авах бол миний mixx -д хандаарай.

миний mixx ийг илүү мэдэхийг хүсвэл эндээс уншаарай

Sunday, August 22, 2010

Mixx.mn ны Mixer Toolbar /Миксер түүлбар/

Mixer Toolbar нь Mixx.mn-руу мэдээлэл түгээх үйлдлийг хялбаршуулах зорилготой юм.

Одоогоор зөвхөн хамгийн шилдэг интернет хөтөч болох "Firefox"-д зориулагдсан анхны хувилбар гарсан ба цаашид бусад Интернет хөтчид /IE, Chrome, Opera / зориулсан хувилбарыг гаргах болно.

Friday, August 20, 2010

Twitter гэж юу вэ?

Твиттер гэдэг нь жиргэх гэсэн утгатай twitter гэх латин үгнээс гаралттай ба одоо дэлхйи дахинд хамгийн их хэрэглэгчидтэй сошиол нетворк (social network) болон микро блог үйлчилгээг хэрэглэгчиддээ үзүүлдэг сайт ба тэдэнд твийт (tweet) гэх мессежүүдийг найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад тэднийг бүхэлд нь волловерс (followers) буюу дагагчидруугаа илгээдэг бас хүлээн авдаг үйлчилгээтэй энэхүү вэб сайт нь эдүгэ дэлхий нийтэд 100 сая хэрэглэгчидтэй хамгийн том сайтуудын нэг яах аргагүй мөн юм.
Твийтүүд гэдэг нь 140 тэмдэгтэнд багтааж бичигдсэн текстэнд суурилсан постууд ба зохиосон хэрэглэгчийн профайл (profile) дээр бичигдэн волловерс гэх дагагчидруугаа илгээгддэг байна. Илгээгч нь явуулж буй твийтээ хязгаарлаж зөвхөн найзуудынхаа хүрэээнд (circle of friends) эсвэл таныг дагасан бүх хүнд илгээх боломжтой.
Жак Дорсей (Jack Dorsey) анх 2006 онд Твиттерийг үүсгэн байгуулсан ба түүнээс хойш төд удалгүй алдар, нэр хүндийг дэлхий даяар маш хурдан олж авсан. Заримдаа Твиттерийг “Интернет Мессеж” буюу “Internet SMS” (short message service) хэмээн тодорхойлдог байна.

Friday, August 6, 2010

Сонирхолдоо нийцсэн мэдээлэлээ хүлээн авах боломжтой боллоо.

Та ямар сэдэв сонирхдог вэ? Улс төр үү? Эсвэл байгаль орчинтой холбоотой мэдээлэл үү? Магадгүй хайр дурлалтай холбоотой сэдэв ч байж болох юм . Ер нь хүн хүний сонирхол өөр байдаг. Тэгвэл тэрхүү өөр өөр сонирхолдоо нийцсэн мэдээллийг хүлээж авах боломж бүхий мэдээллийн хэрэгсэл  байна.

Mixx.mn гэж юу вэ? хэрхэн ажилладаг вэ?

Өдөр бүр төрөл бүрийн онлайн мэдээллийн хэрэгсэл, блогууд мэндлэж байна. Эдгээр олон мэдээллийн сувгууд дээр байгаа мэдээллийг олж унших, өөрийн мэдээллээ хүнд хүргэх, түүн дотроос зөвхөн  хэрэгцээт, чухал мэдээллийг олж авах нь та бидний өмнө тулгараад байна.
Энэхүү шаардлагыг бага ч гэсэн хангах нэгэн сайтыг танилцуулж байгааг минь хүлээн авна уу.
MIXX.MN - нь бусад  төрөл бүрийн онлайн эх үүсвэр (блог, мэдээллийн сайт, видео түгээгч г.м) дээрхи хамгийн шилдэг мэдээ мэдээлэл, зураг, видеог хэрэглэгчиддээ бодитоогоор хүргэхэд зориулагдсан мэдээллийн хэрэгсэл юм. 


Өөрөөр хэлбэл:
Нийгэмд өрнөж буй онцлог үйл явдал, хамгийн сонирхолтой блог, мэдээ, мэдээллүүдийг нэг дор эмх цэгцтэй байдлаар нэгтгэж чадсан мэдээллийн нэгдмэл сан.



Sunday, August 1, 2010

Сайтын админууд болон блогчидын анхааралд

Та олон сайтан дээр олон бүртгэлтэй тэгээд тэрнийгээ мартаад байна уу? Тэгвэл энэ бэршээлийг тань mixx.mn багасгаж байна. Та Facebook болон Twtter дээр бүртгэлтэй бол түүнийгээ ашиглан Mixx.mn ны үйлчилгээг авах боломжтой боллоо. Ингэснээр таньд дараах давуу талууд нээгдэнэ.

Tuesday, July 6, 2010

Блог лавлах ашиглалтанд орлоо

Mixx.mn сайт блог лавлах буюу блог директорийн Beta хувилбараа ашиглалтанд орууллаа. Блог хөтлөгч хэн бүхний өмнө энэ лавлах нь нээлттэй байх ба ямар нэг үнэ төлбөргүй болно. Бид цаашид улам сайжруулан хөгжүүлэх ба блог хөтлөгч та бүхний мэргэн ухаан санал сэтгэгдэлийг тусгаж ажиллах сонирхолтой байна